Юанийн ханш өсчээ
2017/09/03
Ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа гадаад валютын ханш өсч, төгрөгийн ханш уруудах болсон. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн долоон сарын байдлаар 18 хувиар суларчээ. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2435 төгрөгтэй тэнцэж байна.
Тэгвэл баяр наамдын дараагаас эхлэн юанийн ханш багагүй өсчээ. Нэг юань 369 төгрөгтэй тэнцэж байна. Он гарсаар юанийн ханш тасралтгүй өсч байна.