Монголын аугаа их түүхийн тавцанд алдар гавъяа, үйл хэргээрээ мөнхөрсөн есөн эх хатны тухай “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс 2013 оны 12 сарын 15,16,17-нд 19:00 цагт Үндэсний драмын эрдмийн театрт амжилттай тавигдсан билээ.  

Монголын бүжгийн урлагийн гайхамшигийг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хатдын дүрээр дамжуулан гаргасан нь үзэгчдийн сэтгэлд нийцэж,  дахин үзэхэд уриалан дуудсан юм.  

 Тодруулбал уг бүжгийн жүжгийн эрхэмсэг үзэгчид “Монголын үзэгчдэд төдийгүй дэлхийгээр тархан суурьшсан Монгол угсаатанд үзүүлэхсэн. Монгол хатдаараа бахархаж, түүхээрээ  омогших сэтгэл төрж байна" хэмээсэн юм.

МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульсын Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ерөнхий захирал/, Цомнолыг Н.Болд /дэд захирал/, Хөгмийн зохиолч Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Дэглэн найруулсан Д.Баярбаатар /ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийн найруулга М.Бирваа, Бүжиг дэглээч УГЖ А.Даваахүү, СТА Х.Хашхүү, Удирдаач Н.Буянбаатар, Үндэсний Их Найрал хөгжимчид, Дуучид, Тоглолтын ерөнхий менежер МУСТА Б.Нямсүрэн нар ажиллажээ.

Монгол Хатадын дүрд:

Хоо марал хатан - Хоо марал хатны дүрд МУСТА, Саранцэцэгийн Цэцгээ: Бида хэмээх Монгол Улсын анхны ноён Хиад /Хиад Боржигон/ овгийн удирдагч Бөртэ чину, Гэргий Хоо маралын хамт 8-р зууны үед Эргүнэ-Хун хэмээх нутгаас /Сияны нуруу/ нүүдэллэн Онон, Хэрлэн, Туул голын эхэн Бурхан Халдун уулнаа ирэн суурьшсан домогтой. Батцагаан / Батачихан/ хөвүүнийг төрүүлсэн буюу. Монголчууд бидний бахархалт дээд өрлөг эх болох бөлгөө.

Алун гоо хатны дүрд- МУСТА, Гэрлээгийн Уянга: Алун гоо хатан бол Хорь түмэдийн ноён Хорилдай мэргэн, Баргужин гоо хатан хоёрын охин 10-р зууны үед амьдарч байсан /930-940 оны үед төрсөн/. Бөртэ чинугийн арав дахь үеийн ач, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг Добу мэргэний гэргий. Бүгүнүдэй, Бэлгүнүдэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүн төрүүлсэн. Алун гоо хатны үр хүүхдүүдцээ захиж сургасан сургаал нь олон үеийн туршид Монгол төр ёсны оршин тогтнох эв эеийн сургаал номлол болон уламжлагдаж ирсэн билээ.

Өэлүн хатны дүрд- МУСТА, бүжигчин Төмөрхуягийн Ариунжаргал: Хатан төрсөн үжин эх Хатаасан шор барин явж Халдун уулыг өгсөж уруудаж Хавийн мангирыг малтан түүж Хаад хөвүүдээ хайрлан тэжээж Ханатал цадтал идүүлж өсгөв.

Сурвалж бичигт тэмдэглэснээр Өэлүн хатан 1143 / заримд нь 1139 онд/ онд төрсөн. Хонгирад /аймгийн/-ын Горлос аймгийн Олхонуд овгийн Нохосын охин. Хиад Боржигоны Есүхэй баатрын гэргий. Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн, Тэмүлүн охин төрүүлсэн.

Чингис хааны зарлигаар 1206 оиы Их хуралдайд “Төрийн хатан эх”-ээр өргөмжилсөн. 1220 онд нас барсан.

Бөртэ хатны дүрд -МУСТА, бүжигчин Пүрэвмашын Мөнхцацрал: Хонгирад аймгийн Босхаул овгийн Дэй сэцний охин. 1161 онд төрсөн. Чингис хааны их хатан. Зүчи, Цагадай, Өгэдэй, Толуй дөрвөн хөвүүн, Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлү, Толой зургаан охин төрүүлсэн. 1265 онд Хубилай хаан өөрийн эмэг эх Бөртэ хатныг “Богдын түшээ, гэгээн ивээлт хатан” эрхэм цолоор нэхэн шагнасан.

Дөргэнэ хатны дүрд -МУСТА, бүжигчин Энхтайвангийн Номин: Найман аймгийн удирдагч Тогтоа бэхийн ахмад хөвүүн Худугийн хатан байгаад 1204 оны мэргэдийг байлдан дагуулсан дайнаар олзлогдсонд Чингис хаан өөрийн хөвүүн Өгэдэйд хатан болгон өгсөн. Дөргэнэ хатан Гүюг, Годан, Хүлгэн, Хүчү, Хадаан таван хөвүүн төрүүлсэн. Өгэдэй хааныг нас барснаас хойш 1241-1246 оны хооронд Их Монгол Улсын төрийг барьсан хатан. Төр барих хатан ухаан, шантаршгүй зоригтон байсан боловч төрийн хуйвалдаанд оролцон Их Монгол Улсын дотоод хямралыг дэгдээгч алдаатан хэмээгдэн түүхэнд үлдсэн.

Сорхагтани хатны дүрд- МУСТА, бүжигчин Мягмарын Бямбаа: Хэрэйд аймгийн ван Тоорилын дүү Жаха хамбугийн Онхожин овогт Сорхагтани 1203 онд Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан болсон. Сорхагтани хатан бол их хаан Мөнх, Юань улсыг үндэслэгч Хубилай, Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү, уугуул Монгол орноо захиран суусан Аригбөх дөрвөн их хааныг төрүүлсэн их гавьяатан.

1225 онд Чингис хааны зарлигаар “Төрийн бөө цэцэн хатан”-аар өргөмжлөгдсөн. 1252 онд насан эцэслэх хүртлээ Их Монгол Улсын Их хуралдайн даргаар томилогдон ажилласан төрийн мэргэн түшээ, чадварлаг удирдагч хатан байв.

Чимбай хатны дүрд - бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор: Хонгирад аймгийн Алчи ноёны охин. Хубилай хааны олон татвар эмээс оюун ухаан, авьяас билгээрээ тодрон Юань гүрний их хатан болж чадсан ухаант хатан. Дорж, Мангала, Чингим, Номгон дөрвөн хөвүүн төрүүлсэн. 1294 онд Хубилай хааны ач хөвүүн Өлзийт Төмөр хаан эмэг эх Чимбай хатныг “Гэгээн ухаант зохист хатан эх” хэмээн өргөмжилсөн. 1284 онд нас барсан.

Самар хатны дүрд- МУГЖ, бүжигчин Шагдарын Одонтуяа: Элбэг нигүүлсэгч хаан Майдарбал, хатан Гэвгүдэй хоёрын охин. Ойрадын Батулай чинсаны гэргий, жинхэнэ боржигон овгийн хатан. Монгол төрийн “Харанхуй үе” гэгддэг 14-р зууны үед Чингис хааны алтан ураг, Боржигон аймгийн ганц удам Баянмөнх жононг аварсан их гавьяатан. Алтан ургийн төлөө, нийт монголчуудын эв нэгдлийн төлөө өөрийн ач хүү Ойрадын Эсэн тайжтай өндөр дээд настай ч / 70 гаруй настай/ тулалдаан хийж явсан баатар хатан.

Мандухай сэцэн хатны дүрд- МУСТА, бүжигчин Жамсрангийн Мандухай тог: Түмэдийн энгүд овгийн Цоросбай Төмөр чинсангийн охин Мандухай сэцэн хатан 1448 онд төрсөн / зарим сурвалж бичигт 1438 онд төрсөн гэж бичсэн/. 1465 онд 16 настайдаа Мандуул хааны хатан болсон. Мандуул хааныг нас барсны дараа алтан ураг, Монгол Улсын төлөө 7 настай Батмөнх хүү /Баянмөнх жононгийн хүү /-тэй сүй тавьж Монгол төрийг удирдсан. 1470 онд Батмөнхийг хаан ширээнээ суулган “Даян хаан” хэмээн өргөмжилсөн. 1488 онд Хэрлэн мөрний хөвөөнд их найр хийж төр улсаа засах дархан эрхээ шилжүүлэн өгсөн.

Мандухай сэцэн хатан Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Алчуболд, Ичирболд, Очирболд 7 хөвүүн, Төрөлт гүнжийг төрүүлсэн өрлөг эх. Бүх Монгол Улсаа 40 жил нэгтгэн захирсан сэцэн билэгт хатан, төрийн гарамгай бодлоготон хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

 

Монголчуудын түүх соёл, хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, бүсгүй хүний ур чадврыг уран яруугаар гаргасан энэхүү гайхалтай бүтээлд 200 уран бүтээлч ажилласан юм.  100 хувь “амьд” болсонбүжгийн жүжиг  Монголын  соёл урлагийн өнөөгийн хөгжил дэлхийн хэмжээнд хүрч байгааг  илтгэсэн юм.

Эмэгтэй хүнийг  хүндэлдэг, урлагт хайртай хүн бүрийн  сэтгэлд хоногшин үлдэх энэхүү уран бүтээлийн хэсгээс бэлтгэсэн гэрэл зурган сурвалжлагыг хүргэе.

 
  photo IMGL7645_zpsa899489f.jpg  photo IMGL7644_zps50bd4ace.jpg  photo IMGL7642_zpsca7ff769.jpg  photo IMGL7641_zps436a2b05.jpg  photo IMGL7639_zpsa0ed94c5.jpg  photo IMGL7637_zps862778ad.jpg  photo IMGL7636_zpsdd84c4e8.jpg  photo IMGL7635_zpscbb18f00.jpg  photo IMGL7634_zpsb06434a0.jpg  photo IMGL7633_zpsbf584f18.jpg  photo IMGL7631_zpse314dfab.jpg  photo IMGL7630_zpsdc500ba8.jpg  photo IMGL7628_zpsaebcedfb.jpg  photo IMGL7624_zpsa2e84a52.jpg  photo IMGL7618_zps0584a990.jpg  photo IMGL7615_zps07f7521f.jpg  photo IMGL7614_zps91a3915d.jpg  photo IMGL7601_zps40c8a719.jpg  photo IMGL7593_zps38a7ec01.jpg  photo IMGL7592_zpsba6b9ec6.jpg  photo IMGL7588_zps961d5e3b.jpg  photo IMGL7586_zpsb2838c1d.jpg  photo IMGL7581_zps5af197cf.jpg  photo IMGL7576_zps3819b7c1.jpg  photo IMGL7575_zpsf11f6e4f.jpg  photo IMGL7571_zps54c24d0c.jpg  photo IMGL7568_zps2acc7b35.jpg  photo IMGL7563_zps46057fb1.jpg  photo IMGL7561_zps361d56f4.jpg  photo IMGL7560_zpsb260e9de.jpg  photo IMGL7558_zps9b7aaa46.jpg  photo IMGL7557_zps2e437c0f.jpg  photo IMGL7556_zps9277d31f.jpg  photo IMGL7552_zps4f70d1e4.jpg  photo IMGL7550_zpsa8cc1ebb.jpg  photo IMGL7548_zps02855659.jpg  photo IMGL7547_zpsacd89b14.jpg  photo IMGL7546_zpsfe41cbb1.jpg  photo IMGL7544_zps39aea010.jpg  photo IMGL7542_zpsffed97b2.jpg  photo IMGL7537_zpscf406a68.jpg  photo IMGL7536_zpsf4d9321d.jpg  photo IMGL7534_zps18cb8c09.jpg  photo IMGL7532_zps4651e757.jpg  photo IMGL7529_zps9171a4c8.jpg  photo IMGL7522_zps47fef885.jpg  photo IMGL7519_zps25cefb71.jpg  photo IMGL7518_zps71c9757e.jpg  photo IMGL7516_zps1ae9f06e.jpg  photo IMGL7513_zps70dbaab7.jpg  photo IMGL7511_zps9e047d3a.jpg  photo IMGL7507_zps496418a5.jpg  photo IMGL7502_zps6a604189.jpg  photo IMGL7498_zpsb67901ce.jpg  photo IMGL7492_zpsd405d5fc.jpg  photo IMGL7491_zps9d02fe7b.jpg  photo IMGL7485_zpsda7c4581.jpg  photo IMGL7482_zps05c074c0.jpg  photo IMGL7481_zps4bbf47b5.jpg  photo IMGL7480_zpsa6458dc1.jpg  photo IMGL7479_zpseda6e324.jpg  photo IMGL7478_zpscc055cca.jpg  photo IMGL7477_zps8e16bf0f.jpg  photo IMGL7475_zps66730b9a.jpg  photo IMGL7465_zps34495d02.jpg  photo IMGL7462_zps40ee0ce2.jpg  photo IMGL7455_zpsed27b1a9.jpg  photo IMGL7454_zps77e0484d.jpg  photo IMGL7452_zps83c07b0c.jpg  photo IMGL7450_zpscb0d3f51.jpg  photo IMGL7433_zpsf34757eb.jpg  photo IMGL7418_zpsdcdd633a.jpg  photo IMGL7415_zps8246bbee.jpg  photo IMGL7404_zpsee23229d.jpg  photo IMGL7402_zps025a8cdf.jpg  photo IMGL7391_zps8460be25.jpg  photo IMGL7382_zps6b2d2bd9.jpg  photo IMGL7366_zpsfc09ae35.jpg  photo IMGL7363_zpse48f2199.jpg  photo IMGL7358_zps2d69d298.jpg  photo IMGL7353_zpse090384e.jpg  photo IMGL7348_zps3e35fc8c.jpg  photo IMGL7344_zps5c22a9eb.jpg  photo IMGL7339_zps40ea1ac6.jpg  photo IMGL7335_zpse56f6c08.jpg  photo IMGL7334_zpsff1483a2.jpg  photo IMGL7326_zps6ab3e865.jpg  photo IMGL7315_zpsdefd09f0.jpg  photo IMGL7309_zps25d70186.jpg  photo IMGL7298_zpsdfbe55f8.jpg  photo IMGL7295_zpse5473776.jpg  photo IMGL7286_zpsb861b443.jpg  photo IMGL7282_zps3922837d.jpg  photo IMGL7277_zps1c7d3d6c.jpg  photo IMGL7276_zps0bac134b.jpg  photo IMGL7273_zps03a91753.jpg  photo IMGL7271_zps7fa9dfd4.jpg  photo IMGL7260_zps0ff60342.jpg  photo IMGL7252_zps8aed602a.jpg  photo IMGL7240_zps0f98ed81.jpg  photo IMGL7226_zpsfe8ca4e8.jpg  photo IMGL7224_zps04f2f212.jpg  photo IMGL7218_zps91229aa6.jpg  photo IMGL7216_zpsb714ba97.jpg  photo IMGL7211_zpsee33ab49.jpg  photo IMGL7206_zpse936d2c2.jpg  photo IMGL7204_zpse856752e.jpg  photo IMGL7196_zps64b6c236.jpg  photo IMGL7192_zps16ac2794.jpg  photo IMGL7183_zps2de20ba1.jpg  photo IMGL7179_zps3f668322.jpg  photo IMGL7174_zpsdb15c222.jpg  photo IMGL7166_zps7eb72682.jpg  photo IMGL7163_zps41cbfcb1.jpg  photo IMGL7159_zpsa47ce9f5.jpg  photo IMGL7156_zps71e748d9.jpg  photo IMGL7153_zpsfffa6ea0.jpg  photo IMGL7150_zps7148e320.jpg  photo IMGL7136_zpsfe2c0d29.jpg  photo IMGL7134_zpsac58640c.jpg  photo IMGL7133_zpsb02cb017.jpg  photo IMGL7127_zpsa20477d8.jpg  photo IMGL7121_zpscff36da0.jpg  photo IMGL7117_zpsec80d9e1.jpg  photo IMGL7116_zps7aeb16f8.jpg  photo IMGL7115_zpsf5ac07a2.jpg  photo IMGL7113_zps7df7820f.jpg  photo IMGL7112_zps91fd74d6.jpg  photo IMGL7105_zpsfa9522c9.jpg  photo IMGL7103_zps984a3d68.jpg  photo IMGL7102_zps11a6f499.jpg  photo IMGL7100_zps38ad4e6e.jpg  photo IMGL7097_zps453931bc.jpg  photo IMGL7094_zps00657218.jpg  photo IMGL7091_zps623f2685.jpg  photo IMGL7087_zps546f658b.jpg  photo IMGL7084_zps6cf8ae4c.jpg  photo IMGL7075_zpsf7bb468e.jpg

А.Маша

Х.Ана