АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэв
2017/10/13
МАН-ынхан сайдад нэр дэвшигчдээ эцэстэн тодруулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрийг олон нийтэд зарласан. Тодруулбал,
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Барилга, хот байгуулалтын сайдад Х.Баделхан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг нарын нэрийг дэвшүүлсэн. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм.
АТГ-аас өчигдөр хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна. Одоо Ерөнхийлөгчийн хариуг хүлээж буй. Ерөнхийлөгчөөс хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Билгүүн · 2017/10/13
Өмнөх засгийн алдааг давтахгүй гэдэгт итгэж байна Хүрэлсүх зангарагтай ерөнхий сайд байж чадна гэж бодож байна
Gerelt · 2017/10/13
Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.
Ариунсувд · 2017/10/13
Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.
Hanan · 2017/10/13
Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан
Амармэнд · 2017/10/13
Hurelsukh zarchimch shudraga er hun gj boddog amjilt ard tumniihe aj amidralig ood ni tathin tuld buhnee daichlaarai
Зочин · 2017/10/13
БОЛИОЙДОО ЭНЭ АТГ . ДОЛООН БУУДЛЫН ДОЛЖИН ЭМЭЭГЭЭС ДОЛООН ДОР МЭДЭЭЛЭЛТЭЙ ГЭЖ БАЙХ УУ . ТАТАН БУУЛГА