Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг уржигдар /10.12/Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. 

Гэсэн ч Ерөнхийлөгч одоог  хүртэл хариугаа ирүүлээгүй байна. АТГ-аас Засгийн газрын гишүүдэд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүд ямар нэгэн ашиг сонирхолын зөрчилгүй хэмээн мэдэгдээд байгаа.  Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхийлөгч хариугаа ирэх даваа гаригт Ерөнхий сайдад хүргүүлнэ гэлээ. Тэгэхээр Засгийн газрын  шинэ сайдууд ирэх долоо хоногт томилогдох бололтой.

Эх сурвалж:www.polit.mn