Давхар биетэй хэдий ч өвчтэй нөхрөө асарч хөл дээр нь босгож чадсан эмэгтэйн хайрын түүх
2017/10/18
АНУ-д Остин гэх залуу бүтэн сарын турш алжаалаа тайлах зорилгоор тасралтгүй энержи дринк уусан гэнэ. Түүний жирэмсэн эхнэр хайр дурлалынхаа гунигт түүхийг хуваалцсаныг хүргэж байна. Энэ явдал одоогоос есөн сарын өмнө болжээ. Остин шөнийн уртасгасан цагаар ажилладаг байсан тул өдөр бүр энержи дринк хэрэглэдэг байсан. Гэвч нэгэн өдөр залуу тархины хорт хавдар туссанаа мэдэж эмнэлгийн оронд дээр ихэнх цагийг өнгөрүүлдэг болсон. Үүний шалтгаан нь энержи дринк хэтрүүлэн хэрэглэснээс болж цусан дах сахарын хэмжээ ихсэж тархинд нь харвалт өгсөн бөгөөд удалгүй өвчин гүнзгий шатандаа оржээ. Энэхүү явдлыг дуулсан Остины жирэмсэн эхнэр аймшигт өвчинтэй тууштай тэмцэхийг санал болгож бүхий л чадлаараа нөхөртөө тусалсан юм. Ингээд Остин тархины гурван удаагийн хагалгаанд орж эмч нарын ачаар хорт хавдраас салж чаджээ. Харин түүний эхнэр хэлэхдээ “Миний дурласан залууг эрүүл саруул болгохын тулд би өдөр бүр тэмцэнэ. Тэр болтол би нөхрөөсөө татгалзахгүй. Яагаад гэвэл хайр бол өөрийгөө золихын нэр” хэмээн ярьжээ. Тэд өдгөө олон мужид эмчилгээ хийлгэж, амьдрах найдвар өчүүхэн үлдсэн нөхөртөө бүхнээ зориулж байна.
Mongolchyydiin hyn chanart?.... · 2017/10/18
eneegiin reper miss model gegch zaluuchuud tyyniig dagan hyilragchidad sanuulah ni ta nar hii mereedel bol zygeer l teereldsen syyrgand yryydaj yabna,neg yosondoo ner tor tedii yum!ynen men chanartai ter reper miss model boloh chag ni boloogui hyn ard ni telebseegyi!amidral baidal dendyy doroi tybsind baina!ene baidal chini ender tybsinii amidral hegjsen ornyydiin hel yaria bolohoos aprik mongol hoyort hyrteelgyi ee!