Чингис” бондоос 234 сая ам.доллар буюу 360 орчим тэрбум төгрөг үлдсэн байгаа аж. Харин энэ хөрөнгийг Монголын экспортыг нэмж, импорт орлох үйлдвэрлэлийн шилдэг төслүүдэд санхүүжүүлэхээр болсон байна. Тиймээс Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд хандан, “Чингис” бондоос үлдсэн бүх мөнгийг үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна гэдгээ мэдэгдлээ.
Харин экспортыг нэмж, импорт орлох үйлдвэрлэлийн шилдэг төслүүдийг ирэх сарын 17-ны хүртэл хүлээж авах юм байна.

Б.БӨРТЭ