БНХАУ-д  шувууны ханиадны H7N9 вирусын халдвар авсны улмаас  нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар Хятадын Цзяньси мужийн эрүүл мэндийн газар болон  Хятадын халдварт өвчин судлалын төв мэдээлж, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэсэн байна.  

Шувууны ханиадны H7N9 вирусын улмаас улмаас нас барсан иргэн нь  Наньчан хотын оршин суугч бөгөөд  73 настай, эмэгтэй байжээ. Тэрээр шувууны ханиадны шинж тэмдэгтэйгээр өнгөрсөн сарын 30-нд орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн, хөл хорионд оржээ. Эмч нар түүнд бүхий л шаардлагатай эмчилгээ хийсэн ч өвчтөн энэ сарын 6-нд нас барсан нь ийнхүү өнөөдөр л  олон нийтэд мэдээлэгдэж байгаа юм.

А.Баярмаа