Төрийн хүндтэй индрээс явган хэрүүл хийсэн хоёр дахь Ерөнхий сайд
2017/11/06
2017 оны 11 сарын 2-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар нэг нэгнээ хулгайч, казиночноор нь дуудсан юм.
Тодруулбал :
"Ж.Мөнхбат- Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Сангийн сайд Ч. Хүрэлбаатар боллоо. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ?
У.Хүрэлсүх: -Чамаар заалгах юм уу? Чи дуугүй бай. Солиороод байгаарай чи!
Ж.Мөнхбат: Би саналаа хэлж байна. Чи харин өөрөө солиор.
У.Хүрэлсүх:-Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Новш минь. Муу хулгайч. Байрандаа байгаарай.
Ж.Мөнхбат:-Чи хаан юмуу? Заан юмуу? Чи Ерөнхий сайд болоод Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу?
У.Хүрэлсүх: -Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн уусан бүх юмыг чинь дэлгэнээ!
Ж. Мөнхбат: Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ?
У.Хүрэлсүх:-Чамайг казиноод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу? Муу казиночин минь.
Ж.Мөнхбат: -Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж.
У.Хүрэлсүх:-Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих цаг болсон байна.
Ж.Мөнхбат:
-Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай!" гэсэн ичгүүртэй хэрүүл өрнөсөн билээ.
Өмнө нь 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хүндэт индрээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Г.Уянга нартай "Чи дипломгүй, сургуулийнхаа нэрийг анкетан дээрээ буруу бичдэг шд, чи яагаад манай аав руу захиа бичээд байгаа юм" гэх мэтийн хов живийн шинжтэй явган хэрүүл хийж байсан гутамшигтай түүх бий. Тэгвэл энэ ичгүүртэй жишээг чухам л мундаг шийдэмгий, эрэмгий эр хүний имиж бүрдүүлдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх давтсан нь улс төрийн хүрээнийхнийг гайхшруулж байна. Наад захын улс төрч хүнд л хэр баргийн өдөөн хатгалгыг даван туулах сэтгэлийн хат суусан байдаг. Гэтэл шийдэмгий, эр зоригтой гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөр лүү нь биш Сангийн сайд руу чиглэсэн УИХ-ын гишүүний богинохон ярианд сандарч, хэрүүл хийж буй нь түүний сэтгэл зүйн байдал тогтвортой байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж буй юм. Сайн ноён хан Т.Намнансүрэнгээс хойш Монгол улсын 30 Ерөнхий сайд төрсөн билээ. Харин энэ өндөр хариуцлагатай албан тушаалын нэр хүндтэй албан ёсны индрээс явган хэрүүл хийсэн хоёр дахь Ерөнхий сайд нь Ухнаагийн Хүрэлсүх болж байна.
П.Мандах
www.sonin.mn
Toriin tusheed · 2017/11/06
Erhem gishuud, zasgiin gazriin gishuudiin dund hulgaich, luivarchin geh hellegiin ovor hoorondoo yarih bolood udaj baina oo. Odoo hen ni heniigee helehev dee. Ter hulgai hudalch geed baigaa muu zuild ta bugdiin huvi baigaa tul odoo bie bienee eldveer helj hereldeed yaahav dee. Hen neg ni idej uugaagui tsever gej baigaa bol ugui yum aa. Ujijgar ene hemjeend hurtel dugarahgui evlereed yavsan yavsan yum uchirtai yum. Baga deer ni zasahjzalruulj chadaagui tul end tanii buruu bii .Ooroor helvel huvi tani baigaa gesen yg.
IEronhii said iim baij bolohgui ee · 2017/11/06
Engiin heruul gej harj baigaa bol mederlee, nudee emchid uzuulne uu? Toriin ordond ter tusmaa eronhii saidiin tanhimd gudamjnii garuudiin helelgeer hereldej baigaa ni uneheer es zuigui tortei boljee gej harj boloh. Manai eronhiilogch ch gudamjnii hund garuudtai uzeltsej baigaa bish dee arai l denduu yum aa. Gudamjnii tsaichihsan garuud l hurelsuh shig ug heldeg heregj baigaag halit harj baisan.Jaahan tolgoidoo gegeetei hen ch baisan iim yum yarihgui l dee
heleed yaahav dee · 2017/11/06
Unen ovilogogui hun yum daa.Hurelsuhiin huurai amlaltad huurtsan"Manlailagch" geh zaluus ni odoo yu bodoj baidag bol. Ted gol uureg guitgesen l dee. Huuhduud mini dee ovilogogui, bolchimgui hunii hudal amlaltad huurtaj bolohgui gedgee odoo harj baina uu?
зочин · 2017/11/06
Хүрэлсүх анхнаасаа хулгайчуудыг устгана гэж хэлсэн, хэлсэндээ хүрж байхшив. Ж.Мөнхбат 1тэрбумын төлөө амиа тавхина л дээ
mongol · 2017/11/06
Darga tseregee yalgahaa baisan Munhbat metiin humuus uls turd baij heregu ee deerees ulsaas mungu iddeg 60terbumiin heregt ner holbogdson humuusiig alban tushaalaas ni chuluuluh heregtei
kk · 2017/11/06
tor neg l byryy tishee yavaad bna yy daa
...... · 2017/11/06
Төрийн том индрээс хэрэлдэх ч яахав , дүүрч. Харин эдийн засгаа л зөв залаарай. Хүрэлбаатарт л найдахаас биш ЕС - д найдах арга алгаа.
Нанзад · 2017/11/06
энэ их хуралаа тараагаач дээ ямарч хариуцлага байхгүй малнууд
шаабар · 2017/11/06
Харин ч бие биенээ илчлээд зүгээр юм биш үү. Таарсан таар шуудайнуудыг дээш нь ГАРГАХАД ХУВЬ НЭМЭР ӨГЧ САНАЛАА ӨГСӨНДӨӨ ХАРАМСАХЫН ЗЭРЭГЦЭЭ 2020 ОНД ИЙМЭРХҮҮ НӨХДӨД САНАЛАА ӨГӨХГҮЙ БАЙХАА Л БОДОЦГООСОН НЬ ЗӨВ БАЙХ. Төрийн том нөхөд нэг нэгнээ арай ч худлаа гүтгээгүй байх. Ялангуяа Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга асан нөхөд шүү.
zochin · 2017/11/06
Zul bohohiihoo umnu badamlana gedeg bolj baihshivdee ene Munkhbat
Дунд хуруу · 2017/11/06
МӨНХБАТ зүгээр шүлгээ уншаад санжигнаад явж байвал таарна
зочин · 2017/11/06
Энгийн нэг явган хэрүүл шиг санагдахгүй байна. Хүрэлсүх анхнаасаа хулгайчуудыг устгана гэж хэлсэн, хэлсэндээ хүрж байхшив. Ж.Мөнхбат 1тэрбумын төлөө амиа тавхина л дээ
bold · 2017/11/06
Darga tseregee yalgahaa baisan Munhbat metiin humuus uls turd baij heregu ee deerees ulsaas mungu iddeg 60terbumiin heregt ner holbogdson humuusiig alban tushaalaas ni chuluuluh heregtei
Зочин · 2017/11/06
turiin hun gedgee ch oilgohgui yum daa ed nar
зочин · 2017/11/06
Хүрэлсүх гэж ёстой нэг овилгогүй амьтан гараад ирэх юмаа яанадаа энэ төр