Төрийн ордон өндөр төвшинд бэлтгэгдсэн хулгайчтай болжээ
2017/11/09
УИХ-ын чуулганы танхимд улстөрчид нь төрөөс хулгай хийсэн, хийгээгүйгээ дуудалцдаг буруу жишиг тогтов. Бүр монголын баялгийг цөлмөж буй 30 гэр бүлийн нэг нь та хэмээн ил тодоор хулгайчаа зарладаг болсон. Ж.Мөнхбатын тухайд намын мөнгөөр казино тоглосон учраас төрөөс хэмээн гүтгэж болохгүй гэж өөрийгөө өмгөөлж байна лээ. Тэгвэл, улсын мөнгөний хулгайч нар маань ямар нэгэн зүйл хулгайлахгүй л бол зүгээр сууж чадахгүй болсон бололтой. Өнөөх насаараа хулгай хийсэн нөхөр бүтэн нойртой унтахын тулд оймсоо хулгайлж дэрэн дороо нуудаг шиг л улстөрчид маань улсын мөнгөнөөс гадна бичиг цаасаа, бүр нэгнийхээ картыг хулгайлдаг болжээ.
Тун саяхан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы танхимд өөрийнх нь картыг сугалсан “хулгайч”-ийг олж өгсөн хүнд өндөр шагнал өгөхөө амласан юм. Сайдын суудлаа хамгаалж үлдэхийн тулд дэмжихгүй гэсэн кноп дарах магадлалтай О.Баасанхүүгийн картыг хулгайлсан этгээд одоогоор олдоогүй.
Тэүүнчлэн ЕТГ-ын дарга З.Энхболдод сая ам.долларын үнэтэй цаг зүүдэг хэмээн гүтгүүлсэн Ж.Мөнхбат өөрийгөө тэгтлээ баяжаагүй гэдгийг нотлох баримт бүрдүүлчихсэн байсан аж. Гэтэл өнөөх бичиг баримт нь мөн л ширээнээс нь алга болчихжээ. Ноцтой баримт алга болсныг намын даргадаа ховлож, М.Энхболд дарга тун ч ууртай тэр бичиг баримтыг олж өг хэмээн бухимдав. Энэ мэтээр жижиг сажиг хулгай Төрийн ордонд байх ёстой л үзэгдэл болсон гэнэ. Эндээс нэг л зүйлийг ойлгох ёстой. Гишүүдийн туслах зөвлөх нарыг хулгай хийгээд байна уу хэмээн хардах гэхээр үндэслэл алга. Чуулганы танхимд орж ирээд карт сугалах эрх туслахуудад байхгүй.
Тэгэхээр МАН, АН-ын аль нэг гишүүн л О.Баасанхүүгийн картыг сугалж хулгайлсан нь тодорхой. Нөгөөтэйгүүр, ЗГХЭГ-ын даргын чуулганы танхимын ширээний хүрэх эрх гишүүдэд л бий. Өөрөөр хэлбэл, гишүүнийн найзууд нь түүнийг гарсан хойгуур нь “хусчихав” уу гэж сэрдэхээс өөр аргагүй. Үнэхээр ноцтой баримт байсан юм бол цагдаа шүүх өнөөдөр хэргийн газар ажиллах учиртай бус уу, Ж.Мөнхбат гишүүн ээ. О.Баасанхүүгийн картны хулгайчийг ч камер шүүгээд л олчих боломж харагдаад байх юм. Гэтэл хэрэгтэн олдохгүй байгаа нь тэд ямархуу өндөр төвшинд бэлтгэгдсэн хулгайчид вэ гэдгээ харуулсан хэрэг юм.
Ерөөс, монгол төрд дээр дооргүй хулгай нүүрлэсэн, Төрийн ордоноор дүүрэн хулгайч нар байдгийг Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх хоёрын хэрүүл. З.Энхболдын Л.Энх-Амгаланд хаягласан үг. О.Баасанхүүгийн картны хулгай, Ж.Мөнхбатын бичиг баримтаас харж болохоор байна. Тэд жижиг, том гэж ялгахгүй, цаас, картыг ч ялгахгүй хулгайлдаг юмсанж. Маргааш ордонд явж байгаад малгайгаа хулгайд алдчихвал гайхах зүйл алга юм биш үү.
Б.Эрхэс
http://newscafe.mn/?p=7797
Зочин · 2017/11/12
Хулгай хар мөртэй Төрийг минь ямар хүмүүс хулгайлсан нь ойлгомжтой Хулгайчаар хулгайчыг барьж дарахгүй бол эгэл цагдаа иргэн хүч хүрэхгүй болжээ
Зочин · 2017/11/12
Хулгай хар мөртэй Төрийг минь ямар хүмүүс хулгайлсан нь ойлгомжтой Хулгайчаар хулгайчыг барьж дарахгүй бол эгэл цагдаа иргэн хүч хүрэхгүй болжээ
Зочин · 2017/11/12
Хулгай хар мөртэй Төрийг минь ямар хүмүүс хулгайлсан нь ойлгомжтой Хулгайчаар хулгайчыг барьж дарахгүй бол эгэл цагдаа иргэн хүч хүрэхгүй болжээ
Irgen · 2017/11/11
Yu ch gej baisan unen zuil negiig ch bichihee baij ymar negen alban tushaald songogdoh bolohooroo muulah gutgeh muuhai arga heregleh boljdee. Hen negniig umuuruugui ee unen baidal shuu.
Mmmm · 2017/11/11
Udam damjsan hulgaichid uymchin argagui ee
Зочин · 2017/11/11
Udam damjsan hulgaichid uymchin argagui ee
Зочин · 2017/11/11
Udam damjsan hulgaichid uymchin argagui ee
Зочин · 2017/11/11
Udam damjsan hulgaichid uymchin argagui ee
Зочин · 2017/11/10
Хориг тавьдаг хүнийг хулгайч гэнэ
Маанаг минь · 2017/11/09
Маанаг минь шүүхгүй, шүүсэн ч бичлэгийг арилгах энэ тэр гээд баахан шалтаг гаргаад байдаг юм. Чи ганцаараа үүнийг мэдэж байгаа юм уу, муу төрийн ул долоогч оо
Угаасаа ийм юм чинь · 2017/11/09
Төрд угаасаа өндөр бэлтгэлтэй хулгайч нар очдог юм чинь
Зочин · 2017/11/09
Юм голохгүй гэдэг чинь жинхэнэ хулгайчийн зан. Хэрэгтэй сэдвээр бичсэн байнаа кккк
Зочин · 2017/11/09
ХУРАЛДААНЫ ТАНХИМЫН БИЧЛЭГИЙГ ШҮҮГЭЭД САР ӨДӨР МИНУТААР ГАРААД ИРНЭ ШҮҮ ДЭЭ ТЭНЭГҮҮ ДЭЭ. СҮРЖИГНЭХЭЭ БОЛЬ