Энэ удаагийн “Mobile news”-ээр Монголын хошин урлагийн “Х-Түц” продакшны  менежер, жүжигчин  С.Батзоригтой холбогдож Х-Түц продакшны жүжигчин Төөтөө хамтлагаасаа гарч Г.Нарансолонготой хамтран “Эмоци” хэмээх шинэ продакшн байгуулжээ гэх мэдээллийн тодруулгыг авсан юм.

 Сүүлийн үед “Х-түц” продакшныхан дахиад л хагарч бутарч эхэллээ. Тус продакшны олон жүжигчин, Ононгийн дарангуйлал, Одноогийн ааш хоёрыг тэсэлгүй хамтлагаасаа гарсаар байна. Түүгээр ч зогсохгүй Төөтөөг жүжигчин Нарансолонгогийг уруу татан өрх тусгаарлаж “Эмоци” хэмээх шинэ продакшн байгуулахаар хэдийнэ ажилдаа оржээ хэмээн хэвлэлээр цацагдах болсон билээ.

Тэгвэл “Х-Түц” продакшны  менежер, жүжигчин  С.Батзориг тус мэдээллийг ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл цацагдсаар байгаа юмаа. Жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө маань хамтлагийнхаа шинэ тоглолтонд оролцоод л явж байна. Уг нь дээрх худал мэдээлэлд удаа дараа няцаалт хийсээр байхад үргэлжлүүлэн цацагдсаар байгаад их харамсаж байна хэмээлээ.

Дашрамд дуулгахад жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө хамтлагийнхаа уран бүтээлд идэвхи санаачлагатай оролцож байгаагийн зэрэгцээ Монголын анхы 3D “Сайн муу хэрцгий” хэмээх киноныхоо 2-р ангийг хийж эхлээд тун завгүй яваа гэнэ.  

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш