Хvмvvстэй огт харьцдаггvй, сахал vсээ янзалдаггvй, хумсаа ч авдаггvй Оросын эрдэмтэн Григорий Перельман
2017/11/17
Хvмvvстэй огт харьцдаггvй, сахал vсээ янзалдаггvй, хумсаа ч авдаггvй, ээжтэйгээ хамт гэрийн хажуугийн дэлгүүр орохоос өөрөөр гадагшаа гардаггүй нэгэн эрдэмтэн бий. Тэр бол Оросын математикч Григорий Перельман юм.
2000 онд Америкийн математикийн "Clay" институт ирэх 1000 жилд шийдлийг нь олох ёстой хамгийн чухал 7 асуудлыг гаргажээ. Харин Григорий Перельман эдгээр асуудлын нэг болох "Poincaré" -ын таамаглалыг баталж чадсан суут эрдэмтэн юм.
Мянганы бодлого нэртэй эдгээр 7 математикийн асуудалд шийдэл олж үүнийг баталж чадсан эрдэмтдэд сая долларын шагнал амладаг аж. Гэвч Санкт-Петербург хотын хуучны байранд ээжийнхээ хамт зvдрvvхэн аж төрдөг Григорий Перельман энэхүү шагналаас татгалзжээ. Яагаад шагналаас татгалзсан тухай асуухад “Огторгуйг удирдаж чадах хvнд сая доллар юу юм бэ” гэж хариулжээ.
2006 онд Пуанкарегийн таамаглалыг шийдэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж математикчдын Нобелийн шагнал хэмээгддэг Фильдсийн медаль олгосон боловч "Миний баталгаа зөв бол шагналын хэрэгцээ байхгүй" хэмээгээд уг шагналыг хүртэхээс татгалзсан анхны эрдэмтэн болжээ.Тэрээр өмнө нь ч нэг бус удаа шагналаас татгалзаж байсан удаатай. Энэ нь түүний нэр алдраас зайлсхийдэг зан чанартай холбоотой гэнэ.
9 · 2017/11/17
zohiomol zuild itgedegui hun boltoi
9 · 2017/11/17
zohiomol zuild itgedegui hun boltoi
9 · 2017/11/17
zohiomol zuild itgedegui hun boltoi
Зочин · 2017/11/17
Жинхэнэ хүн
zochin · 2017/11/17
өөр орчинд амьдардаг хүн юм