Реппер Лил Пееп 21 насандаа таалал төгслөө
2017/11/17
Дуучин, реппер Лил Пееп 21 хэн насандаа таалал төгслөө. Түүний менежер цагдаагийн газар руу утасдаж Лил пээптэй холбоо барьж чадахгүй мөн хаалгаа онгойлгохгүй байгаа талаар хэлжээ. Цагдаа болон түргэн тусламжийн баг яаралтай очиж анхны тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна. Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд түүний ойр дотны хүмүүс хар тамхинд донтсон байсныг нь батлан хэлжээ.
Эх сурвалж: Seen.mn