Монголоо биш мөнгийг бахархсан аварга, арслангуудын цолыг хураах хэрэгтэй
2017/11/22
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр” өчигдөр тохиолоо. Өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт энэ өдөр Монголын төрт ёсны их баярын өдөр. Эрэмбэ дараагаараа Үндэсний их баяр наадам, цагаан сарын дараа орох түүхт өдөр билээ. Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал хийгээд улс орноо дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүнд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хааны одон”-г эл өдөр гардуулдаг уламжлалтай. Төрийн уг хүндэтгэлийн дараа Монголын өв соёлын дархлаа болсон бөхийн барилдааныг зохион байгуулж, төрийн тэргүүнээсээ аваад бөхөө дээдэлдэг ард түмэн цэнгэн баясдаг. Гэтэл их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, Монголын төрт ёсны баярыг энэ цагийн хүчтэнүүд гэгдэх алдар цолтой бөхчүүд нь ёстой юман чинээ бодсонгүй.
Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, М.Өсөхбаяр, д.Баасан-дорж, улсын харцага О.Хангай, Т.Баасанхүү, М.Бадарч нарын бөхчүүд толгой дараалан зодоглосонгүй. Тэгэхээр юуных нь чансаа өндөр шигшмэл бөхийн барилдаан байхав дээ. Э.Оюунболд, Б.Бат-Өлзий, Э.даш нарыг эс тооцвол энэ цагийн шуугиулж барилддаг, үзэгчдийн харах гэсэн өнөө бөхчүүд зодоглосонгүй. Сонсох нь ээ, урд хөршид маань арваад сая төгрөгийн шагналтай “Алтан бүс”-ийн наадам болж, өнөө бөхчүүдийг нь хонины гуяар даллалаа гэдэг шиг алтан бүсээр даллаад аваад явчихжээ. П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын арслангууд, Ө.Бат-Орших гарьд, Б.Пүрэвсайхан заан, М.Бадарч харцага, Т.Баасанхүү харцага, Б.Амарзаяа, Б.Серик, д.Анар, Б.Чимэдвандан нарын начингууд бүгд Их эзэн Чингис хааныхаа төрт ёсны баяр, Монгол бахархлын өдрийг үл тоож Хятадын “Алтан бүс”-ийн наадамд зорин очиж зодогложээ. Өмнө нь төрт ёсныхоо баярыг үл тоосон байдлыг өнөө цагийн бөхчүүд гаргаж байсан. Монголын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд бөхчүүд зодоглоогүй. Тэгтэл өмнөд хөршид яг энэ баярын өдрүүдэд алтан гулдмайн наадам болж Санжаадамба тэргүүтэй бөхчүүд бүгд очиж барилдаж байсан. Санжаа аварга алтан гулдмай амандаа зуугаад ирснийг бөх сонирхогч олон сайн санаж байгаа.
Ингэж л өмнөд хөрш маань Монголын төрт ёсны наадмын үеэр бөх нэртэй, ашиг хонжоо өнгө мөнгөнд жигтэйхэн дуртай энэ хэдэн залуучуудыг “алт”-аар даллаад байх боллоо. Үндсэн хуулийн барилдааны үеэр алтан гулдмай зарлаж үзсэн. Аварга, арслангууд нь бүгд очсон. Тэгтэл энэ удаад их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр алтан бүсээр даллалаа.
Бүгд гүйж очоод нүцгэлж байна. Удахгүй дараа жилээс Цагаан сарын үеэр бас нэг “алт”аар даллана. Аварга, арслан, гарьд, заанууд нь бүгд очно. Ингээд хэдэн жилийн дараа үндэсний их баяр наадмын үеэр бас нэг “алт”аар даллах нь. Тэнд алтан бүс ч байна уу, юу нь ч байна уу болдог л юм байгаа биз. Харин тэр бүгдэд гүйж очин нүцгэлж, таван халтар цаасанд нь сөхөрч, төр түмнээ доромжилж байгаа нөхдөөс Монголын төр өгсөн цолоо буцаагаад авчих. Түүнээс “Та хэд төрөө доромжиллоо, ард түмнийхээ өмнөөс шороо цацлаа, итгэл алдлаа” гэж мянга хэлээд нэмэргүй. Бөх тэх нэртэй хөлстэй нүцгэн залуучууд түүнийг огт ойлгохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн тэргүүн болсноос хойш анх удаа Чингис хааны одонг гардуулсан. Тэгэхдээ Монголын ард түмний бахархалт хүү олимпийн аварга Найдангийн Түвшинбаярт олгосон. Түвшинбаяр өнөө жилийн наадмаар улсын заан цол хүртсэн бөх. Тэрээр үндэсний өв соёл болсон монгол бөхөө дээдэлдэг учир би үндэсний бөхөөр барилдах дуртай гэж хэлдэг. Энэ бол монгол өв соёлоо дээдэлж буй дэлхийн бөхийн хэлсэн сайхан үг. Гэтэл торгон зодогных нь садан Түвшинбаяр заан нь Чингисийн одон хүртээд бөхийн барилдаандаа зорин ирэхэд бөхчүүд нь толгой дараалан байхгүй байлаа. Төрийн тэргүүн ч өөрөө эвгүй байдалд орох шиг боллоо. Төрт ёсны баяр гэдэг ийм нарийн учир ерөөлтэй, эрэмбэ дараалал, жудагтай байдаг. Тиймээс эзэн Чингисийнхээ баярт хүндэтгэх шалтгаангүйгээр зодоглоогүй бөхчүүдийн цолыг хураах, заримыг нь бууруулах хэрэгтэй.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөс цолны тэмдгээ гардан авсан өнөө жилийн наадмын түрүү үзүүр бөхчүүд болон шинэ арслан Ц.Содномдорж, шинэ гарьд Ө.БатОрших нар зодоглосонгүй. Санжаадамба аварга, Содномдорж хоёр бэртэлтэй гэсэн яриа байна. Гэхдээ ард түмнээ хүндэтгээд тэд барилдах хэрэгтэй. Давах унах нь хамаагүй. Ард түмнээ хүндэтгээд зүүн баруун жигүүрт гарахад л бол оо.
Харин С.Мөнхбат аварга хүндэтгэх шалтгаанаар зодоглоогүй байна. Барилдана гэж мэдэгдсэн ч хоёр хоногийн өмнө аваргын ээж өнгөрчээ. Эрхэмбаяр аварга, Гончигдамба гарьд гээд том цолтнууд яагаад зодоглосонгүй вэ. Улсын заан М.Өсөхбаяр, Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай зэрэг бөхчүүд Солонгос руу тэмцээнд явж байгаа гэсэн мэдээ дуулдсан. Яг үнэн эсэхийг тодруулах хэрэгтэй. Бөхчүүд төрт ёсны хүндэтгэлийн наадамд ямар нэгэн байдлаар барилдах нь зөв.
Хэрвээ ялихгүй шалтаг тоочоод барилдахгүй, за тэгээд шагналын сан өндөртэй, том мөнгөтэй наадамд зодоглож төр түмнээ доромжилж байгаа нөхдөд хариуцлага тооцож, цолыг нь хураахгүй юм бол тэдний хэрэг гэж байхгүй байна. Тэдэнд цол өгч, Монгол төрийн тэргүүн зарлиг буулгаж, уухайлан хурайлж, монгол даяараа баярлаж бахдахын хэрэг алга. Сумогийн түүхэнд ийм үйл явдал тохиолдож байсан аж. Хэн нэгэн бөх ёкозуна буюу мэргэжлийн сумогийн аварга цолонд хүрсэн л бол тэр цол нь насан үүрд хадгалагддаг байж.
Гэтэл энэ нь яг манай өнөөдрийн үндэсний бөх шиг болсон учраас хорьдугаар зууны эхээр сумо бөхийн холбооноос эрс реформ хийж амжилт нь ахиагүй, ёс суртахууны алдаа гаргасан гэхчлэн олон үзүүлэлтээр цолыг нь бууруулах, хураах, сумогоос хөөх зэрэг хатуу дэг журам тогтоосон нь бий. Ингэж л хуульчилж заахгүй бол төрөө хүндэтгэх хүндэтгэл наад хөлстэй нүцгэн бөхчүүдэд чинь алга болжээ. Ингээд “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр гэх 128 бөхийн барилдааны дүйзийг хүргэе.
Гурвын даваа
1. Э.Оюунболд у.а П.Мөнхбат а.а
2. Н.Ганбаатар у.г Х.Оргилболд а.а
3. Б.Батмөнх у.з А.Отгонбаатар а.а
4. А.Цацабшир у.х Г. Жамбалдорж а.н
5. Б.Бат-Өлзий у.х Б.Хашбат а.а
6. Л.Цэрэнтогтох у.н Л.Шинэбаатар у.н
7. Ж.Чулуунбат у.н М.Бямбадорж а.з
8. Б.Сугаржаргал у.н Б.Номиндалай а.а
9. Л.ЛхаОчир у.н Д.Бадамгарав а.а
10. Ш.Шинэбаяр у.н Ш.МөнхОд а.а
11. Э.Даш у.н .НямЭрдэнэ а.з
12. Б.Ганхуяг у.н Б.ДавааОчир .а
13. Л.Батзориг у.н Б.БатЭрдэнэ у.н
14. Ч.Хөхчирэнгэр у.н Т.Пүрэвсүрэн а.а
15. Д.Амарсайхан у.н Ч.Эрдэнэсайхан а.з
16. Э.Ууганбаяр а.а Х.Цогтгэрэл а.а
Дөрвийн даваа /оноолтоор/
1. Э.Оюунболд у.а Э.Ууганбаяр а.а
2. Н.Ганбаатар у.г Д.Бадамгарав а.а
3. Б.Батмөнх у.з Б.Номиндалай а.а
4. А.Цацавшир у.х Д.Амарсайхан а.а
5. Б.Бат-Өлзий у.х Ч.Хөхчирэнгэр у.н
6. Л.Цэрэнтогтох у.н Л.Батзориг у.н
7. Ж.Чулуунбат у.н Б.Ганхуяг у.н
8. Ш.Шинэбаяр у.н Э.Даш у.н
Тавын даваа
1. Н.Ганбаатар у.г Б.Амарсайхан а.а
2. Б.Батмөнх у.з Л.Цэрэнтогтох у.н
3. Б.Бат-Өлзий у.х Ж.Чулуунбат у.н
4. Э.Даш у.н Э.Ууганбаяр а.а
Зургийн даваа
1. Н.Ганбаатар у.г Л.Цэрэнтогтох у.н
2. Б.БатӨлзий у.х Э.Даш у.н
Долоогийн даваа
1. Н.Ганбаатар у.г (түрүүлсэн)
2. Э.Даш у.н (үзүүрлэсэн)
иргэн · 2017/11/24
Энэ баярын нэр хүнд муу байгаагийн л илрэл. Тусгаар тогтнолын баярыг бүдгэрүүлэх гэж АН намын оруулж ирсэн баяр ш дээ. Одоо 26-нд Тусгаар тогтнолын баяаар бүгд ирж барилдана хараарай, цагаан сарын дараа орох нэр хүндтэй барилдааны нэг шүү.
Баагий · 2017/11/22
Муу үхэж хэвтсэн баньд минь хужаа гэвэл чи л байх. Хужаа хүн тэнхээтэй байхуу. Хужаа хүн төрийн наадмын түрүү авахуу малаа
МНБХ-ны тэргүүн Нямдорж-д · 2017/11/22
МНБХ-ны тэргүүн Нямдорж гуай хүү Ганбаатартаа боломж олгож байгаа нь тэр гэж ойлгохоор байна.
Зочин · 2017/11/22
Нямдорж, Данзан нарын байгаа байдал энэ. Бөхчүүдээс айгаад арга хэмжээ авахгүй байсаар байгаад энэ. Авилгал өөгшүүлж дундаас нь зооглодог байхаа,энэ 2 тэргүүн.Ёс зүй хариуцлага,ухамсар гэж алга даа.
Зочин · 2017/11/22
Unen shuu ene mongo shutsen bohchuudiig yaaamaaarch yum lalar
Зочин · 2017/11/22
Unen shuu ene mongo shutsen bohchuudiig yaaamaaarch yum lalar
Баярхүү · 2017/11/22
Тэд нутаг руугаа явжээ. Дөрвөдүүд чинь хятадаас орж ирж суурьшаад 300 жил ч болоогүй байгаа шүү дээ
Зочин · 2017/11/22
ERUNHIILUGCH ENE BUH GEED BAIGAA BIE TOOSON NUHDUUDIIN TSOLIG SHUUD HUCHINGUI BOLGO TAND ERH NI BII SHUU. YALANGUYA HOVDIN PUREBSAIHANI TSOLIG HURAA
Бадарчин · 2017/11/22
Би Монгол, Монгороороо бахархаж байна гэж цээжээ дэлдээд хүүхдүүдийх нь тавган дээр нь хэн хоол тавих уу...
Qwerty · 2017/11/22
Зөв л дөө.Энэ байдлыг цэгцлэх хэрэгтэй.Одоо ер нь хараад байхад том цолтой бөхчүүд шагналын сан гайгүй барилдаанд л ирж зодоглодог болсон.Зарим нэг бөхчүүд нь цаг зав гарсан үед л ирж барилддаг.Тэр бөхийн өргөөнд цугласан улсууд чинь голдуу том цолтой бөхчүүдээ харах гэж очдог юм шүү дээ.Тэгэхэд хар л даа одоо барилдаж байгаа бөхчүүдээс ер нь л бол насаар хамгийн ах гэх Улсын харцага Ш.Уламбаяр байнга л барилдаж байна ш д ер нь нээх түрүүлээд дээшээ барилдахгүй байгаа ч гэсэн байнга л ирж зодоглож байна.Дүү бөхчүүд нь зөв юман дээр үлгэр дуурайлал авах хэрэгтэй ш д.
xsss · 2017/11/22
Yag zov tsoliig n yadaj buuruulah heregtei