М.Энхболдын фракци МАН-ын бага хурал дахь нөлөөллөө алджээ
2017/11/24
Монгол Ардын Намын XXVIII Их хурал Улаанбаатар хотноо дөрвөн өдрийн турш зохион байгуулагдаж өчигдөр дууслаа. Уг хурлын үеэр төлөөлөгчдийн 63,1 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгож, намынхаа дүрмэнд өөрчлөлт оруулсан билээ.
Мөн их хурлын сүүлийн өдөр МАН-ын бага хурлын гишүүдийг сонгосон юм. Тодруулбал МАН-ын Бага хурлын 369 гишүүнд 418 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 369 хүн сонгогджээ. Хяналтын ерөнхий хорооны 15 гишүүнд 28 хүн өрсөлдөж хамгийн өндөр санал авсан 15 хүн сонгогдсон байна. Сонгогдсон бага хурлын гишүүдийн байдлаас товчхондоо дүгнэхэд анхан шат, намын хурал дээр суурь нэн сайтай, хайрцаглах тоглолтыг маш сайн хийж чаддаг гэх М.Энхболдын фракци энэ удаа МАН-ын бага хурал дахь нөлөөллөө алдсан нь тодорхой болжээ.
Зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар 369 бага хурлын гишүүний 90 орчим нь хотын фракцийн төлөөлөл гэх. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай гэх олон нийтэд төдий л танигдаагүй, намын гишүүдийнхээ дунд ч нэр хүнд тийм ч сайтай бус залууг хотын фракцийнхан МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргад нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн ч тэрээр ялагдсан юм. Ийнхүү МАН-д М.Энхболдын цаг дуусч, У.Хүрэлсүхийн эрин үе эхэлж буй бололтой.
З · 2017/11/24
Хүмүүс их муухай туйлшрах юм даа. Мөдхөн Хүрэлсүх шиг муу хүн байхгүй болох байх даа.
Баатархүү · 2017/11/24
Болж дээ. Цаг нь болсон
Гишүүн · 2017/11/24
Дутуу л байна. Ми байгаа цагт бүү хуурт
Гишүүн · 2017/11/24
Дутуу л байна. Ми байгаа цагт бүү хуурт
zochin · 2017/11/24
Hotiin parachiig ustgskh heregtei. Sudarga zarchimtai ajillaarai. Hurelsukh Amarbaysgalan naraa amjilt husie
humuus · 2017/11/24
Humuus shudatga uneniig huseed bga uchraas shudarga unen yalj bga yum.