Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэдэг "Шарк танк" нэвтрүүлгийн найм дахь дугаар үзэгчдэд хүрлээ. Тус дугаарын хамгийн сүүлийн оролцогч Х.Тайванбат хүү "Wanna" апплейкэйшны санаагаар оролцож Шаркуудаас шүүмжлэл, зөвлөгөөг харамгүй сонссон юм. 17 настай гэхэд биендээ баймгүй том санааг өвөртөлж орж ирсэн нь авууштай ч сургуулиа хаяж, боловсролыг үгүйсгэж аливаа зүйлд хэтэрхий хийсвэрээр хандаж буй нь олон хүнийг бухимдуулах шалтгаан болжээ. Таван шаркууд ч мөн багагүй бухимдсан харагдаж байв. Хүү Шаркуудаас хүссэн хөрөнгө оруулалтаа авч чадаагүй ч нилээдгүй үнэтэй зөвлөгөөг аваад буцсан. Харин нэвтрүүлэг үзэгчдэд хүрсний дараагаар Л.Чинбат шарк өөрийн цахим сүлжээнд хүүг эргээд сургуульдаа орсон тухай дуулгасан нь олон хүнд талархууштай мэдээлэл байлаа. 

Эх сурвалж: Seen.mn