Болзсон газраа, товлосон цагтаа ирэн, хүлээж суухдаа түүний талаарх бодлоороо бяцхан ертөнцийг босголоо. Эрх чөлөөний их булаг Америк улсад шувуу шиг жиргэж яваа, тэгээд бүр шөнийн амьдралтай түүнийг харна гэхээс хачин ихээр яарч байлаа. Тэгтэл ч ашгүй болзоот хүн минь ороод ирлээ. Нүүрэндээ инээмсэглэл гэрэлтүүлсэн бүсгүй гараараа далласаар намайг чиглэнэ. Тэрхэн агшинд бүхэл биеийг нь нүдээрээ нэг тольдоод авахаа яахан би мартхав. Өндөр, үс, хүзүү, хөх, бэлхүүс тэгээд хөл. Гайхалтай сайхан бие цогц миний өмнө улам тодорно. Суудлаасаа өндийн хариу инээмсэглэн гар барилцан мэндчилээд эргэн суудалдаа тухаллаа. Эх орныхоо онгоцны буудал дээр буусан анхны сэтгэгдэлээр нь бид яриагаа эхэллээ.

ЖУЛИ: Сайхан байна, олон жилийн өмнөхтэй харьцуулбал хөгжсөн байна. Бас их хүнтэй, урьдынхтай харьцуулбал хөл хөдөлгөөн их болжээ.

ҮДШИЙН ШИВНЭЭ: Урьд нь хэзээ ирж байсан бэ?

ЖУЛИ: Зургаан жилийн өмнө ирж байсан. Гэхдээ ирээд бараг л шууд хөдөө явсан болохоор хоттой төдийлөн сайн танилцаж чадаагүй. Энэ удаад гайгүй сайн танилцаад авья гэж бодож байна.

ҮШ: Тэгэхээр тэр бүр ирээд байдаггуй гэсэн үг үү?

ЖУЛИ: Тиймээ, би америк иргэн, гэхдээ судсаар минь монгол цус гүйж байгаа.

ҮШ: Аав ээж хоёрын чинь хэн нэгэн нь монгол байх нь ээ?

ЖУЛИ: Ээж минь монгол бүсгүй. Харин аав минь америк. Аав монголд ажлаар ирэхдээ ээжтэй минь учирсан гэдэг.

ҮШ: Чиний тухай анх дуулаад ажил чинь миний сонирхолыг их татаж байлаа?

ЖУЛИ: Хэнд ч сонин санагдах нь мэдээж, тайчигч гэхээр л хүний ёсноос гажууд гэж ойлговол том эндүүрэл. Гэхдээ нэг үеэ бодвол монголчууд арай өөрөөр хүлээж авдаг болсон гэж миний найзууд хэлж байсан, энэ үнэн болов уу?

ҮШ: Тийм шүү, урлаг, гоо зүй талаас нь хүлээж авдаг болсон.

ЖУЛИ: Таатай байна…

ҮШ: Жули, тэгэхээр тайчих үзүүлбэр гэдгийг тун энгийнээр тайлбарлахгүй юу?

ЖУЛИ: Маш энгийнээр тайлбарлавал, тайчна гэдэг бол бүжиг юм. Бүжиг бүжигтээ хүний хүслийг оргилуулах бүжиг. Нөгөө талаас чиний сая хэлсэн урлагийн нэг төрөл. Ингэж бүжиглэхэд тодорхой хэмнэл, сургуулилт ч бий. Тайчигчид ч гэсэн өөрийн гэсэн ажлын дүрэмтэй. Бусад бүжгийн төрөлтэй адил өөрийн гэсэн онцлог, ритмтэй.

ҮШ: Бүжгийн бусад төрлөө бодвол хамгийн эрсдэлтэй байх?

ЖУЛИ: Тиймээ. Мэдээж олны өмнө гараад нүцгэн шахуу бүжиглэнэ гэдэг хэнд ч эвгүй. Гэхдээ ажил бол ажил. Ний нуугүй ярихад, америк гэлтгүй барууны орнуудад алдартай бүжигчдээс энд тэндэхийн шөнийн клубт хэсэг хугацаанд тайчигчаар ажиллаж түүхтэй байдаг юм билээ. Миний бодлоор ингэснээр тэд магадгүй өөрийгөө илүү нээж өгсөн байх.

ҮШ: Сексийн хувьд ч маш туршлагатай болдог биз?

ЖУЛИ: Тайчигч гэхээр л шууд секстэй холбож, “энэ бүсгүй ч орондоо үзүүлж өгдөг байх” гэж хүмүүс боддог юм шиг байгаа юм. Тухайн хүнээс л шалтгаална. Дур хүсэл ихтэй бол, янз бүрийн байрлалыг туршихад сайхан байх нь мэдээж байх.

ҮШ: Яг ямар байрлал янзтай бол?

ЖУЛИ: Дээш харж хэвтээд хоёр хөлөө өргөн толгойныхоо дээр аваачин газарт өлмийгөө хүргэхэд эрэгтэй нь дээр нь буруу харан суух маягаар хийхэд гоё байдаг гэсэн. Илүү мэдрэгдэж, лав ордог гэж нэг бүжигчин бүсгүй маань ярьж байсныг саналаа/инээв/.

ҮШ: Өөрөө туршиж үзээгүй хэрэг үү?

ЖУЛИ: Одоохондоо үгүй, миний хувьд араасаа хийлгэх хамгийн янзтай.

ҮШ: Чамтай хамт бүжиглэдэг бүсгүйчүүд дунд монгол хүн байдаг уу?

ЖУЛИ: Байхгүй, бусад газарт хаа нэг байдаг гэсэн. Одоогоор надтай таарсан хүн байхгүй.

ҮШ:Голдуу өнгөт арьстай бүсгүйчүүд гоё, хөх өгзөгтэй болохоороо тайчдаг байх?

ЖУЛИ: Тиймээ, хар цагааны холимог бүсгүйчүүд төрлөхийн сайхан биетэй. Том хөх, өгзөгтэй, нарийн бэлхүүстэй болохоор тайчихад хамгаас тачаангуй харагддаг.

ҮШ: Чи ч гэсэн дутахааргүй сайхан өгзөгтэй юм аа, яаж ийм өгзөгтэй болов оо?

ЖУЛИ: Баярлалаа. Баагаасаа бүжгээр хичээллэвэл ямар ч хүн өөртөө тохирсон сайхан биетэй болдог. Нуруу цэх, хүзүү урт, бэлхүүс нарийн, өгзөг чанга болно гээд л.

ҮШ: Тайчих бүжиг бүр ч их нөлөөлнө биз дээ?

ЖУЛИ: Тодорхой хэмжээнд нөлөөлнө. Турба өөд мацаж бүжиглэнэ гэдэг чинь ямар ч дасгалаас дутахааргүй ачаалал өгдөг. Эхэндээ хамаг бие хөх няц болж булгардаг байсан.

ҮШ: Тайчигчийн биед хамаагүй хүрдэггүй гэж дуулсан юм байна?

ЖУЛИ: Тиймээ, хэдэн жилийн өмнө стриптизийг хүмүүс илүү хүндэлдэг байсан, Тайчигч бүсгүйг ажлаа хийж байхад нь үзэгчид биед нь халдаж зүрхэлдэггүй байсан. Харин одоо өмнөхтэйгөө харьцуулбал жаахан бүдүүлэг болох гээд байгаа тал ажиглагдаад байгаа. Гэхдээ мэдээж тайчигчийн биеэ авч явах байдлаас шууд хамааралтай байдаг. Би юу гэх гээд байна вэ гэхээр тайчигч бүсгүй бүжиглэж байхдаа ч гэсэн цэвэрхэн, ихэмсэг, халдашгүй байдлыг харуулж чадвал ямар ч бүдүүлэг эр түүнд хүрэхээсээ эмээнэ.

ҮШ: Ингэхэд найз залуутай юу?

ЖҮЛИ: Бий бий…

ҮШ: Ажлыг нь ойлгож байна уу?

ЖҮЛИ: Түүнтэйгээ ажил дээрээ танилцсан. Тийм болохоор намайг маш сайн ойлгодог. Анх миний бүжиглэхийг хараад дурласан гэж ярьдаг. Миний утасны дугаарыг олох гэж их юм болсон гэсэн. Одоо бодоод байхад намайг бүжиглэх үед тайзны урд хамгийн ойр ширээн дээр нэг залуу байнга ганцаараа суудаг байсан юм. Тэр минь байсан юм билээ. Миний шилдэг фень, одоо ч намайг байнга үздэг/инээв/.

ҮШ: Найз залуу чинь танилцах гэж багагүй хөдөлмөр гаргасан бололтой, ер нь үзэгчид татаж чангаах гэж оролдоно биз?

ЖУЛИ: Тайчигчийн тайзанд тусгай хил хязгаар гэж бий. Тэрийг давах гэх л юм бол хамгаалагчид соёлтойгоор анхааруулна. Дахин эвгүй байдал давтагдах юм бол клубээс гаргаж, дахиж орох эрхийг нь ч хаадаг. Ер нь тайчигч бүсгүйчүүдийн биед халдах гэсэн оролдлого ховор байдаг. Ширээ болгон өөрийн такстай. Тайз руу ойртсон ширээ нь үнэтэй болох жишээтэй. Тайчигч бүсгүй ч тусгай тарифтай байна. Энгийнээр ойлгуулахад, тайчигч бүсгүйтэй улам ойртоё гэвэл бусдаас илүү мөнгө өгнө. Ингэхдээ мэдээж дотуур хувцсанд нь хавчуулна, биед ерөөсөө шууд хүрч болохгүй, хориотой. Биед нь хүрч, зөвхөн өөртөө зориулж бүжиглүүлэхээр бол бүр ч илүүг төлөх ёстой. Ер нь тайчих урлаг миний амьдралыг хангалуун байлгаад зогсохгүй бүжгийн эвсэлтэй уян гуалаг биеэ хадгалахад минь тусалдаг гайхалтай урлаг.

ҮШ: Үзэгчдээс хэн нэгэн бүр дотно үйлчлүүлэхийг санал болговол яах уу?

ЖУЛИ: Тийм зүйл байхгүй ээ. Угаасаа тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний газарт өөрийн гэсэн дотоод журамтай байдаг. “Тайчих бүсгүйн биед хүрэхийг завдсан болоод яриа өдөхийг хүссэн хүн тэдээс тэдэн долларын торгуултай…” гэх жишээний зүйл заасан байдаг. Тэглээ ч байнга үзсээр байгаад хүмүүс нь ч боловсон үйлчлүүлээд сурчихсан.

ҮШ: Бүр тусгайлан үйлчлүүлэх дуртай баян үзэгч байхгүй гэж үү?

ЖҮЛИ: Тийм сонирхолтой бол илүү ондөр тариф төлөөд өөрийнхөө урд бүжиглүүлж болно. Ингэхдээ тайчигч бүсгүйдээ ч гарын мөнгө их өгдөг. Биед нь хүрвэл нэмэгдээд л явна.

ҮШ: Секс хийхийг хүсвэл яах уу?

ЖУЛИ: Тийм юм байхгүй ээ, тэглээ ч тайчигчид ямар биеэ үнэлэгч биш дээ, бид чинь нэг талаасаа бүжигчид. Өөрийн гэсэн ёс зүйн хэм хэмжээтэй. Шөнийн клуб ч энэ тал дээр маш хатуу байр суурьтай. Хэрэв үзэгчтэйгээ сексийн харьцаанд орсон л бол олон үггүй шууд л ажлаас нь чөлөөлдөг. Харин хэн нэгэнтэй болздог болсноо бүгдэд нь мэдэгдвэл гэрээгээ шинэчлэх маягаар гайгүй хүлээж авна.

ҮШ:Тайчаад хэр удаж байна?

ЖУЛИ: 20 настайгаасаа тайчиж эхэлсэн. Таван жил болж байна.

ҮШ: Багагүй хугацаа байна шүү. Гэрийнхэн нь хэр хүлээж авсан бэ?

ЖУЛИ: Мэдээж хэрэг ямар эцэг, эх дуртай байхав. Гэхдээ эрс эсэргүүцдэггүй ч гэсэн ээж маань нилээн дургүй байдаг. Гэхдээ би түүнийг надад итгэж, ойлгодог гэдэгт итгэлтэй байдаг болохоор ээждээ баярлаж явдаг.

ҮШ: Тогтмол цалин гэж авдаг уу, эсвэл гарын мөнгөөрөө болгох уу?

ЖУЛИ: Тодорхой хэмжээнд цалин авна. Үүн дээр нэмээд үзэгчид гарын мөнгө өгнө.

ҮШ: Ойролцоогоор өдөрт хэдэн төгрөгний орлоготой байх уу?

ЖУЛИ: Янз бүр, өдөр өдрөөсөө л шалтгаална. Монгол мөнгөөр бодвол өдөрт сая төгрөг олох нь бий. Тухайн тайчигч бүсгүйгээс бүх юм шалтгаална. Хэр сайн бүжиглэнэ, тэр хэрээр мөнгө халааслана.

ҮШ: Жули тэгвэл энэ ажилдаа гаршсан юм байна даа, цаашид энэ ажлаа хэр удаан хийх вэ?

ЖҮЛИ: Тайчигч гэлтгүй бүжиглэнэ гэдэг насны ажил биш гэдгийг бүгд л мэдэж байгаа байх. Хэзээ нэгэн өдөр би тайчихаа болино, тэр өдөр нь магад маргааш ч байж мэднэ. Тиймээс ирээдүйгээ илүү баттай болгохын тулд сурч байгаа. Төгсөөд мэргэжлээрээ ажиллана гэж шийдсэн.

Шивнэлдсэн: С.Ялгуун

Эх сурвалж: Монголын анхны эротик гоо зүйн сэтгүүл “Үдшийн шивнээ” /2015 оны дугаар/