Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд 2009 оноос эхлүүлэн Бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 тусгай дугаарын утсыг энгийн утасны тарифаар ажиллуулж, иргэдэд бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгсөөр ирсэн. Тэгвэл он гарсаар  бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд нийт 3856 дуудлага, www.burtgel.mn “Зочны дэвтэр”-ээр 29, Online лавлах [email protected]  хаягаар 685 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг цаг тухайд нь өгсөн байна.
 
Мөн Засгийн газрын 1111 мэдээллийн төвтэй тогтмол хамтран ажиллаж иргэдийн санал, хүсэлтийг дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд нэгдүгээр сарын 2-16-ны өдрийг хүртэл нийт 103 дуудлага хүлээн авсан байна. Эдгээрээс тус газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбогдуулан 70 нь  санал хүсэлт, гурван шүүмжлэл, 30 гомдол тус тус  ирүүлсний  101 иргэнд хариуг цаг тухайд нь өгч нийт санал хүсэлтийн 90 гаруй хувийг бүрэн шийдвэрлэжээ.  

Иргэдээс ирүүлж байгаа санал хүсэлтийн дийлэнх нь Халамж үйлчилгээний газарт нэр очоогүйн улмаас хүүхдийн мөнгө авч чадахгүй байна, цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн хэрхэн, яаж авах, 16 насанд хүрсэн  цахим үнэмлэхээ яаралтай авах хүсэлтэй иргэд байгаа бол иргэн, эд хөрөнгө, аж ахуйн нэгжтэй холбоотой өдөр тутмын бүртгэлийн үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл багагүй хувийг эзэлжээ.
 
Г.Долгорсүрэн