Харамсалтайгаар эхнэрээ алдсан Константин Хабенский бүх хөрөнгөө сайн үйлсэд зориулж байна
2017/12/14
"Заримд нь ганц бүсгүй хангалттай санагдаггүй атал өөр нэгэнд нь цорын ганц бүсгүйгээ хайрлахад амьдрал нь хүрэлцдэггүй" /Константин Хабенский/
Константин Хабенский гайхамшигт жүжигчин төдийгүй, гайхалтай сайн үйлстэн юм. Эхнэр нь 2007 онд хүүгээ төрүүлээд хорт хавдраар өвчлөхөд тэрээр тансаг харшаа зарж, өчнөөн өр зээл тавьж, мөн тухайн үед гол дүрийг нь бүтээж байсан "Адмирал" "Хувь заяаны эрхээр 2 " кинонуудынхаа бүх хөлсийг эмчилгээнд нь зориулсан билээ. Харамсалтай нь жилийн дараа эхнэр нь хорвоогийн мөнх бусийг үзүүлжээ. Тэр цагаас хойш Хабенский жирийн л нэг байранд амьдарч, бүх орлогыхоо дийлэнх хувийг буяны үйлсэд зориулж байна. Одоогоор 150-аад тархины хорт хавдартай хүүхдэд амьдрал бэлэглэжээ.
zochin · 2017/12/17
mundag zaluu yum aaa
Зочин · 2017/12/16
Үнэхээр
zochin · 2017/12/14
GAIHALTAI, MANAI ULS TURCHID IIM BAIBAL , BID GAIHALTAI DAANCH ARCHAAGVI SHUNAL BN HULGAICHID VNER CH BGVI...
z · 2017/12/14
aguu hun vumaa