Хакүхо болон Какүрю-д сахилгын шийтгэл ноогдуулжээ
2017/12/21
Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх дуулиан шуугианы улмаас өөрийн хүсэлтээр зодог тайлсан Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн дэвжээний багш Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргасан талаар “The Japan Times” сонин мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр болсон удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааны үеэр Исэгахама-г Сүмогийн холбооны ТУЗ-өөс гаргах шийдвэр гаргасан” гэжээ.
Зиндаа дээгүүр бөхчүүдэд хүндэтгэлтэй хандсангүй гэх шалтгаанаар Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үед хамт байсан ч зодохыг нь болиулаагүй гэх шалтгаанаар Хакүхо болон Харүрю их аваргуудад сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг мөн уг хуралдааны үеэр гаргасныг Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тодруулбал, хоёр их аваргад нэгдүгээр сард огт цалин өгөхгүй бол хоёрдугаар сард Хакүхогийн цалинг 50 хувиар хасах аж. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү мөн өөрөө гурван сарын турш цалингүй ажиллах юм байна.
Японы сүмочид нэг нэгийгээ зодсон, архидан согтуурсан гэх мэт янз бүрийн хэрэг үе үе гардаг юм. Тухайлбал, 2007 онд 17 настай бөх Токитайзан /жинхэнэ нэр нь Такаши Сайто/ бэлтгэлийн үеэр зиндаа дээгүүр гурван бөхөд цохиулж зодуулсны улмаас амиа алдаж байжээ. Токитайзан руу “дайрахыг тушаасан” гэх үндэслэлээр дэвжээний багш Токицүказэ-д /жинхэнэ нэр нь Жүничи Ямамото/ гурван жилийн хорих ял оноож байсан аж.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
зочин · 2017/12/21
ёс жаягаа мэдэдгүй нөхөрийг сургаад өгөх хэрэгтэй шүү амаагий зөв гэхдээ монгол бөхчүүдийг шахахийн тулд зориуд зохион байгуулсан юм шүү монгол барилдахаа боличихвол сумог дэлхий сонирхохгүй байх шүү самуурай нуудаа
Зочин · 2017/12/21
Баасандорж ямар буруутай юм бэ. Батган нүүртийг одоо японоос хөөх хэрэгтэй.
irgen · 2017/12/21
Muu hunii balag olond .Monoin tsus tengert gedeg ug baidag Baasandorj gedgees bolj olon hund gai bolj dee