НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр/12.24/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны арваннэгдүгээр сарын 01-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.

 

Сугалаагаар:

  • 20 мянган төгрөгийн азтан 12,965
  • 100 мянган төгрөгийн азтан 1,331
  • 500 мянган төгрөгийн азтан 130
  • 4 сая төгрөгийн азтан 14
  • 20 сая төгрөгийн 1 азтан тодорч, нийт 14,441 хүн азтан боллоо. Харин 100 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.

Азын дугаар: 71 48 29 81
Супер шагналын дугаар: 77 48 54 95