Энэ сарын 14-нд Баянгол дүүргийн IV хороо 17-р байрны зогсоол дээр сэжиг бүхий хоёр этгээдийг саатуулж шалгахад тус дүүргийн есдүгээр хороонд суух Б /эр.17н/, Т /эр.17н/ нар зогсоолоос "Toyota Prius-20" маркийн таван автомашинд халдаж, 16 ширхэг толь хулгайлан авч явсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 58-р байрны гадна 02:50-03:00 цагийн хооронд автомашины хучлага хулгайд алдлаа" гэсэн мэдээллийг авч шалгахад "Toyota Prius-20" автомашины хучлагыг тус дүүргийн 22 дугаар хороонд суух Б /эр.45н/ гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.