Владимир Жириновский 12 дугаар сарын 21-нд өөрийн албан ёсны Телеграм сувгаараа Оросыг нэгдмэл улс болгохыг санал болгосон мэдэгдэл хийжээ.

"Энэ нь Турк, Иран, Монгол, Афганистан зэрэг хөрш зэргэлдээ улс орнуудад хамаарах болно. Энд Холбооны гишүүд өөрсдийн үндэсний валют, хэлийг ашиглаж болно. Гэсэн ч уг холбоо нь "Орос" гэсэн тодорхойлолтыг агуулсан байх ёстой” гэж Жириновский бичжээ.

Төрийн байгуулалтын шинэ загвар нь улс орныг өндөр түвшинд хүргэнэ гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж.

"Энэ нь 400 сая гаруй хүн амтай далайд гарцгүй улс орнууд ОХУ-ын технологи болон цөмийн хамгаалалт дор улс төрийн тогтвортой байдал, Ази, Европын хооронд худалдааны төв зохион байгуулах тохиромжтой чадвар юм. Энэ нь оролцогч бүрд ашигтай байх болно" гэжээ.

Александр Мур

Эх сурвалж: © Babr24.com