Баянзүрх дүүргийн XIV хороо Нарантуул худалдааны төвийн хашаан дотор "Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны павьлионд гал гарчээ. Энэхүү галын дуудлага 12:53 цагт Нийслэлийн онцгой байдлын шуурхай утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд гал түймрийг унтраахаар ажиллаж байна.