Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хашаан дотор “Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны павильон шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 12:53 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

Энэ хэргийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгалтын ажиллагаагэхлүүлээд байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар Нарантуул худалдааны төвийн түрээслэгч Алтанбайгаль нь павьлиондоо зул асааж орхисноос болж гал гарч, 22 павьлион галд өртжээ. Тэрбээр энэ тухайгаа  цагдаагийн байгуулллагад мэдээлсэн байна.