Сүүлийн жилүүдэд гадаад улс орнуудад сурч, хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарсаар байна. 

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол залуус шинэ жилээ тэмдэглэж байгаад нэгнийхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын 23-нд гарчээ. Тус улсын Илсан хотод монголчууд шинэ жилийн үдэшлэг зохиох үеэр  хоёр монгол залуу маргалдаж, ийм хэрэг үйлдсэн байна.

 Хэн ч анзаардаггүй атал гэмт хэргийн эхлэл болсон архидалтаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг цагдаагийн байгууллагаас болон тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас хүртэл сэрэмжлүүлэг гаргасаар байгаа юм.