Бетти гэх муурнаас этгээд сонин зулзага гарчээ. Түүний шинээр мэндэлсэн зулзага нь нэг биетэй хоёр нүүртэй аж. Муурын зулзага харамсалтай нь эхдээ гологдсон байна. Эмч нар түүнийг хэр удаан хугацаатай амьдрахыг мэдэхгүй байгаа юм. Өмнө нь ийм төрлийн Франки гэх муур байсан бөгөөд уг амьтан нь 14 жил амьдарч байжээ.