Ах эгч нараа зөвөлгөө өгөөч. Би зүгээр л амар тайван амьдрал хүссэн яагаад болдоггүй юм боллоо. Би нэг том дутагдалтай тэр юу вэ гэхлээр уурлахдаа гал шиг дүрэлзээд л хэдхэн хоромын дотор зүгээр болчихдог нэг огцом ууртай тэр уураа ойр байгаа хүндээ гаргачихдаг зантай.

Тэр занг минь тэвчилгүй эхнэр маань өөр хүнтэй болоод 2 сар болчихлоо. Энэ хугацаанд би төрөл арилжсан юм шиг л байлааа тэгсэн нэмэр алга нөгөөх нь сууя хоюулаа амьдрая би хүүдэд чинь сайн аав байж чадна гээд л чамдаа хайртай гэж ирээд л лекц уншдаг гэнэ.

Хамгийн гол нь эхнэр маань түүнд татагдаад сэтгэл нь 2-джээ гэсэн хэрнээ сексийн хувьд урьдахаасаа илүү халуухан мэдрэмжийг бид 2-н хэн хэн нь аваад байх боллоо. Энд надтай тэнд нууц амрагтайгаа нэг тийм эвгүй байдалд эхнэр маань яваад 2 сар боллоо. Би өөрөө асуудлыг шийдвэрлэчихий гэхлээр тас зөрөх юм. Үүнийг яаж таслан зогсоох вэ? Тэр нөхрийн өнцгөөс харвал гэр бүл үймүүлээд зогсохгүй эхнэртэй маань амьдарна энээ тэр гээд эхнэр хүртэл өөрөө бас зүгээргүй болчоод байна.

Бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй 8 жил амьдарлаа нэг хүүтэй би 30 настай өөрийн гэсэн гэр оронгүй эхнэрээ дагаад хадмындаа ирсэн алуулж дуусахнээ ийм нэг өрөвдөлтэй хэцүү байдалд орчоод гарах гарцаа олж чададгүй. Ажил байдлын хувьд би өөрөө жижиг ХХК-д ажилладаг авч байгаа цалин амьдралдаа дөнгөж хүрнэ. Тамхи татдаггүй энэ асуудлаас болоод тэрүү жаахан хүртэх гээд байдаг боллоо. Орон байрын хувьд хадам талаас 100 хувь боссон болохоор хадмынхан бол даам шүү. Яг л гэртээ байгаа мэт дуртай үедээ ирж хононо тэр болгонд нь ядаргаатай санагдана.

Одоог хүртэл амьдрал тогтоогүйд юм юмгүй байгаад дээр нь нэмээд эхнэр ийм асуудал гаргаад байгаа нь их хэцүү байна. 8 жилийн турш амьдрахдаа 1-3 жил аль аль нь хадмаас хол байсан үе сайхан санагдаж байна дараагийн 2 жил хадмын хажууд байж байгаад тэсэлгүй нутаг руугаа яваад 1 жил гаран болсон. Тэр хооронд эхнэр маань чин сэтгэлээсээ хүлээж байсныг би итгэдэг намайг бас санадаг гуйгааад байхаар нь ахиад хүрээд ирсэн хадмындаа ахин эргэж ирээд 1 жил болчлоо.

Эхнэрийн хувьд ээж нь шрүп хийхээр амархан шрүпэнд нь автчихдаг ийм салтааны асуудлыг 8 жилийн хугацаанд нэг биш удаа гарсаж байна тэр болгонд нь уучлаад байхаар ингээд новш оргиод байнаа. Өөрийн цочмог уурладаг зантайгаа би сүүлийн 2 сар өөртэйгөө эрчимтэй тэмцэж байна гэсэн ч эхнэр ойлгохгүй байх юм. Эхнэр одоо бүр цайрсан алинтай нь ч яасан ч яаахав гэдэг болчоод байна. Юун тэр гэр бүлийн ариун нандин холбоо юун тэр дархлаа сайтай гэр бүл бүр замхарч алга болсоон.

Миний зүгээс би юу хийх вэ тэр амьдрал үзээгүй бацаан гэр бүлтэй гэдгийг мэдсээр байж оролдоод байгаа салж өгөхгүй эхнэрийн толгойг 180 градус угааж байна. Гэр бүлээ самруулна гэж бодохоор бачуураад байх юм амьдралаа гэж өөр юу үзэж туулах юм болдоо…

cekc.mn