2018 онд бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хэд хоног амрах, тэдгээрийн хэд нь ажлын өдөр таарч байгааг дараах хүснэгтээс харна уу. Эдгээр өдрүүдэд мөн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр нэмэгдэх бөгөөд цаг тооны бичиг хараахан гараагүй тул  аргын тооллоор хэзээ болох нь тодорхойгүй байна.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр Огноо Амрах хоног Ажлын өдөр таарч байгаа хоног
Шинэ жил Нэгдүгээр сарын 1 /Даваа/ нэг нэг
Цагаан сар Хоёрдугаар сарын 16-18 /Бямба-Даваа/ гурав нэг
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Гуравдугаар сарын 8 /Пүрэв/ нэг нэг
Хүүхдийн баяр Зургаадугаар сарын1 /Баасан/ нэг нэг
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр Долоодугаар сарын11, 12, 13, 14, 15 /Лхагва-Ням/ тав гурав
Улс тунхагласан өдөр Арваннэгдүгээр сарын26 /Даваа/ нэг нэг
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Арванхоёрдугаар сарын 29 /Бямба/ амралтын өдөр таарч байна  

 

Эх сурвалж:www.polit.mn