2011 оны гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Түвдийн тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө 120 гаруй хүн өөрийгөө зулын гол болгожээ. Зул гол бологчдын дийлэнх нь нас барсан бөгөөд дийлэнх нь 16-35 насны залуус байна.  

Тусгаар тогтнол эрх чөлөөний төлөөх эсэргүүцэл хэзээ ч зогсохгүй гэдгийг Түвдүүд илэрхийлж байгаа. Далай лам ч мөн адил Хятадын бодлогыг эсэргүүцэж байгаагаа дэлхий дахинд мэдэгдсэн юм.  

Түвдүүдийн эсэргүүцэл илэрхийлэгчид   өөрийгөө зул гол болгохдоо нэг ч гэсэн Хятадыг “авч явна” хэмээн  шийдээд  байгаа гэнэ.  Тиймээс  эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх энэхүү үйл ажиллагааг нь дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, дэмжиж өгөхийг хүсэж байгаа юм.

А.Баярмаа