УИХ-ын гишүүн Д.Мурат  иргэн Б гэгчийг удаа дараа зодож, Фэйсбүүк чатаар элдэв зураг явуулсан, мессежээр дарамталсан гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа. Ямартай ч энэ асуудлаар иргэн Б  Баян-Өлгий  аймгийн цагдаа, Ардчилсан нам, УИХ-ыэ ёс зүйн хороонд хандаад байгаа. ХаринУИХ-ын гишүүн Д.Мурат цагдаагийн байгууллагад мөн хандаад байгаа аж. Хэн хэнийх нь өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

Тэгвэл хэрэгт холбогдоод байгаа Д.Мурат 2016 онд хөрөнгө, орлогоо ийнхүү мэдүүлж байжээ.

1.Орлого /мян.төг/

 Мэдүүлэг гаргагчийн нийт орлого -63546.75

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого - 45900.00

2.Орон сууц барилга байгууламж /тоогоор/

Орон сууц /тоогоор/ - 2

Үйлдвэрлэл үйлчилгээ /тоогоор/

Бусад /тоогоор/

Нийт дүн /мян.төг/ - 131800.00

3.Тээврийн хэрэгсэл

Тээврийн хэрэгслийн төрөл, тоо- Hummer,H2- 1, Toyota, Land Cruiser 200- 1

Нийт дүн /мян.төг/ - 83000.00

4.Мал аж, ахуй

Төрөл, тоо хэмжээ

Нийт дүн /мян.төг/

5.Газар

Зориулалт, төрөл хэмжээ- Эзэмших - 215 м2-1, Эзэмших - 4940 м2-1, Эзэмших - 500 м2-1, Эзэмших - 104м2-1, Өмчлөх - 2895 м2-1

Нийт дүн /мян.төг/ - 0.00

6.Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл

Нийт дүн /мян.төг/- 00

7.Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл

Нийт дүн /мян.төг/- 935677.90

8.Авлага

Хувь хүн, хуулийн этгээдийн нэр

Нийт дүн /мян.төг/

9.Зээл

Зээлдүүлэгчийн нэр

нх авсан зээлийн хэмжээ /мян.төг/

10.Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

Хуулийн этгээдийн нэр, хэлбэр-  1. Алтай цемент ХХК, 2. Өлгий цемент ХХК, 3. Берик төрт ХХК, 4. Жанат ХХК, 5. Эрчимбаян өлгий ХК

Хувьцааны тоо- 1. 1000ш, 2. 1000ш, 3. 1000ш, 4. 0ш, 5. 536184ш

Нийт дүрмийн сангийн хэмжээ /мян.төг/ - 663150.00

Ногдол хувь- 1. 25%, 2. 100%, 3. 25%, 4. 100%, 5. 78.6%

11.Эрх, патент, тусгай зөвшөөрөл

Төрөл- Тусгай зөвшөөрөл-4

Эзэмшигчийн нэр- Эрчимбаян өлгий ХК, Жанат ХХК

Өөрөөр хэлбэл гишүүн өглөг, авлагагүй нэгэн аж. Цөөнгүй хувьцаатай, дулааны инженер мэргэжилтэй УИХ-ын гишүүний боловсрол, ажилласан байдлын хувьд нэг ийм.
Төгссөн сургууль, мэргэжил

  • 2007 онд Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургууль, үйлдвэрийн дулааны инженер
  • 2013 онд Улс төр менежментийн академид төрийн удирдлага

 

Ажилласан байдал

  • 1987-1989 онд Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр офсет техникч
  • 1989-1995 онд “Талап хоршоо”-ны захирал
  • 1995-2006 онд “Жанат” ХХК-ийн захирал
  • 2006-2016 онд “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирал
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Монголын төр түүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Эрчим хүчний тэргүүний ажилтанаар шагнаж байсан юм билээ.

УИХ-ын гишүүн Д.Мурат болон иргэн Б нарын аль аль нь өөрийгөө хохирогч гэж мэдүүлсээр байгаа. Чухам хэн нь үнэн ярьсан болохыг  цагдаа тогтоож, гэм буруугийн асуудлыг  шүүх шийдвэрлэнэ.  Тэр болтол талуудын хэн нь ямар баримт гаргахыг хараад суухаас  өөр сонголт та бидэнд үлдсэнгүй.