Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт молибдений шинэ өтгөрүүлэгч суурилуулна. Энэ нь Герман улсад үйлдвэрлэсэн,  7 м3 булинг хүлээн авч өтгөрүүлэх хүчин чадалтай, орчин үеийн өндөр бүтээмжтэй техник аж. Үйлдвэр ашиглалтад орсноос өнөөг хүртэл  Оросод  үйлдвэрлэсэн 6 м3 багтаамжтай, өтгөрүүлэгч хоёр машин  ажиллажээ. Түүний нэгийг ийн шинэчлэх болжээ. Одоогоор хуучин өтгөрүүлэгчийг буулгах,  талбай цэвэрлэж, чөлөөлөх ажил хийгдэж байна. Шинэ өтгөрүүлэгч машин үйлдвэрлэгчээс ачигдсан бөгөөд энэ сарын хорьдоор ирнэ.


Я.ЭНХ