Үндэсний бөхийн чансаа өндөр шилдэг 16 хүчтэний халз барилдаан энэ сарын 20-нд “Аса” циркт болох бөгөөд хүчээ сорих бөхчүүдийн нэрс тодорлоо.

Бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа хүчтэнүүдийн халз барилдааныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан, “Жудаг” группээс санаачлан зохион байгуулж байна.

Анх удаа болж тус халз барилдаанд зодоглох 16 бөхийн нэрсийг танилцуулахад, Улсын арслан Д.Оюунболд, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага Б.Одгэрэл, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага О.Хангай, Улсын харцага Б.Бат-Өлзий,  Улсын начин Э.Энхбат, Улсын начин Ж.Чулуунбат, Улсын начин Э.Даш, Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Улсын начин М.Бадарч, Улсын начин Б.Амарзаяа нар тодорлоо. 

Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийж, ингэхдээ гурван өөр хүнтэй барилдах дүрэмтэй. Нэг давааны үнэлгээ 1 сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь 3 сая төгрөгийн шагнал хүртэнэ.

 

 

Энэхүү халз барилдааны үеэр их спортоор хичээллэдэг хоёр шилдэг тамирчин сонгогдсон нь ДАШТ-ий хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар байгаа аж. Тэд хоорондоо гурван удаа халз барилдах бөгөөд даваа бүрийг 1 сая төгрөгөөр үнэлсэн байна. 

 

 

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг