Монголын кино урлагийн нүүр царай болсон жүжигчин Б.Амарсайханы эхнэр С.Уран дөрөв дэхь үрээ хэвлийдээ тээж байгаа гэнэ. Өмнөх жирэмслэлтүүдээсээ харьцангуй их жин нэмж буйдаа сэтгэл зовнисон С.Уран: "34 долоо хоногтой хэдийнэ 15 кг нэмжээ. Тэгэхээр төртлөө бараг 20 кг нэмэх байх. Өмнөх 2 жирэмслэлт дээр нийт 12, 10 кг нэмж байсан, сайхан байжээ. За яахав, эрүүл сайхан амаржиж байвал. Жин бол өөрөө шийдвэр гаргаад хүүхдээ ядаж 6 сар хүргэснийх нь дараанаас хоол, хөдөлгөөнөөр зохицуулж болох асуудал даа гэж бодоо л бондойгоод байж байна даа. Надтай ижил бондойлтод өртөж буй жирэмсэн ээжүүд байвал сэтгэлээр битгий унаарай, гол нь эрүүл биес чухал, дараа нь тэнхэрч байгаад шартай, тууштайхан гоё болцгоож болно шүү, битгий тэгээд л гуалиг жирмэ ээжүүдийн зураг үзээд өөрийгөө харьцуулж, стрессдээд байгаарай" хэмээн бусад ээжүүдэд зөвлөгөө өгчээ. 

www.seen.mn