Кимура Аяако: Монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй сонин хүмүүс
2018/01/11
Залуу насаа Монголд өнгөрүүлсэн Японы Монгол судлаач Кимура Аяако (University of Tokyo, Japan) гэх эмэгтэйн бичсэн энэхүү нийтлэлийг заавал уншаарай.
Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ.
Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.
Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?
Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.
Өнөөдрийн Монголд дээр өгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хөгжиж байгаа л орон.
Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.
Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.
Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.
Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.
Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.
Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.
Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.
Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.
Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.
Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална.
Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бvv гараасай.
Гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.
Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.
«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зөрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгvй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагvй. Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.
Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.
Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.
«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.
Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн.
Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.
Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.
Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.
Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.
Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй.
Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.
Японы монгол судлаач Кимура Аяако
(University of Tokyo, Japan)
“..Үнэн үг хатуу хэдий ч үйлэнд тустай.” гэсэн сайхан үгийг санагтун…
иргэн · 2018/01/15
энэ хоёр өөр үзэл. өөр ахуй. өөр философи . уг нь олон жил монголд тагнуулын судалгаа хийгээд нөхцөл байдолд зөв дүгналт хийж чадаагүй байна. эсвэл угааш доош хийх зорилготой бичсэн байна. бичсэн зүйлд үнэн байна уу гэвэл байна гэхдээ хэдхэн луйварчнаар монголыг харуулж бологүй шүү дээ
Энэ их комплекстэй нөхөр шиг байгаан. · 2018/01/12
Өөрөө энүүгээр мөнгө олж амьдардаг юм биш үү, судлаач гэчихжээ.
Zochin · 2018/01/12
Mongoliin muug sudalsan Yom bish uu. End bichsen shig tiim xumuusiig olon baidag gexed itgexgui l Yom bnà
Zochin · 2018/01/12
Mongoliin muug sudalsan Yom bish uu. End bichsen shig tiim xumuusiig olon baidag gexed itgexgui l Yom bnà
Zochin · 2018/01/12
Mongoliin muug sudalsan Yom bish uu. End bichsen shig tiim xumuusiig olon baidag gexed itgexgui l Yom bnà
Zochin · 2018/01/12
Mongoliin muug sudalsan Yom bish uu. End bichsen shig
Zochin · 2018/01/12
Mongoliin muug sudalsan Yom bish uu. End bichsen shig
zochin · 2018/01/11
unen
Зочин · 2018/01/11
Өөрөө нэг хөгийнихэдэн улс төрч баячууд тэдний эхнэр хүүхэд тэдэнд зориулж үйлчилдэг хэсэг бүлэг хүмүүсийг таньдаг юмаа даа
Зочин · 2018/01/11
Өөрөө нэг хөгийнихэдэн улс төрч баячууд тэдний эхнэр хүүхэд тэдэнд зориулж үйлчилдэг хэсэг бүлэг хүмүүсийг таньдаг юмаа даа
Балай авгай · 2018/01/11
Яг үнэн хэдэн зүйл хэлж. Нэгд усанд унасан нохойг зодохдоо япончууд үнэн гарамгай. Бас ухамсар муутай бүлэгтэй хамт байснаа гайхчихаж. Нэмж хэлэхэд энэ юмаа аль 1998 онд л бичсэн. Сошиалаар дамжуулж Монголчууд ийм гэж туршилт явуулаад 20 жил болсон. Зарим нь үнэхээр Монголчууд ийм гээд зөвшөөрчихөж зайлуул. Яг танил талуудаасаа ийм асуудал гаргадаг хүн байна уу бодоцгоо. Зөвхөн сонин хэвлэл сошиалаар л ийм юм сонсогддог биздээ
Балай авгай · 2018/01/11
Яг үнэн хэдэн зүйл хэлж. Нэгд усанд унасан нохойг зодохдоо япончууд үнэн гарамгай. Бас ухамсар муутай бүлэгтэй хамт байснаа гайхчихаж. Нэмж хэлэхэд энэ юмаа аль 1998 онд л бичсэн. Сошиалаар дамжуулж Монголчууд ийм гэж туршилт явуулаад 20 жил болсон. Зарим нь үнэхээр Монголчууд ийм гээд зөвшөөрчихөж зайлуул. Яг танил талуудаасаа ийм асуудал гаргадаг хүн байна уу бодоцгоо. Зөвхөн сонин хэвлэл сошиалаар л ийм юм сонсогддог биздээ
Балай авгай · 2018/01/11
Яг үнэн хэдэн зүйл хэлж. Нэгд усанд унасан нохойг зодохдоо япончууд үнэн гарамгай. Бас ухамсар муутай бүлэгтэй хамт байснаа гайхчихаж. Нэмж хэлэхэд энэ юмаа аль 1998 онд л бичсэн. Сошиалаар дамжуулж Монголчууд ийм гэж туршилт явуулаад 20 жил болсон. Зарим нь үнэхээр Монголчууд ийм гээд зөвшөөрчихөж зайлуул. Яг танил талуудаасаа ийм асуудал гаргадаг хүн байна уу бодоцгоо. Зөвхөн сонин хэвлэл сошиалаар л ийм юм сонсогддог.
Сайхнаа · 2018/01/11
Бидний тухай бодит үнэнийг шулуухан хэлжээ. Энэ үдлээд өнгөрөх хорвоог үүрдийн юм шиг санаж, нүдэнд харагдах өнгө тансаг бүхэнд шунан явсаар, Бид, ёс суртахуун, хүн чанар, эрхэмсэг оршихуйн мөн чанарыг умартаж, ухамсар, оюуны доройтолд орсон нь үгүйсгэх нөхцөлгүй үнэн.
Зочин · 2018/01/11
Iim ujiraas l doroo ergeldeed bna da
Зочин · 2018/01/11
Iim ujiraas l doroo ergeldeed bna da
Gonesod · 2018/01/11
Ер нь бол үнэн зүйл бичсэн эмзэглэх хэрэг байхгүй, үүнийг уншсан Монгол хүн бүр ухаарах ёстой, Монгол улсаа хөгжүүлэх сэтгэлгээ одоо бараг байхгүй болсон, гэхдээ үүнийг эргүүлэх ёстой, зөв бодолтой, яв, бид мөнх бус, Монгол улс дэлхийд оршин тогтнох ёстой
Зочин · 2018/01/11
Muulah doromjiloh sanuulah zagnahiig yalghtaigaa bn baruumiihan nidend zaaj ug sun niigem shud ingee gj doromjilson ulsad chin bidnii hairtai bvhen bsan ofo ch bn yapontoi Mgl chuud uursdiiguu zvirlj bgagvi bh ch vgvi bhiig ch hvsehgui zvgeer l neg aral bzd bayn targan l yum bga bz mgl uudad hlehed iim nobshiin systemees garj hyatad zagbariin sotsiig absan der gj hlmeer bn chi bl yu ch mddgui yumnii tsaad uchriig oilgddgui teneg Japan bn bi yaponchuudiig uhaantai gj bddg bsan yu ch mddggui mal gj sanagdlaa
Ганаа · 2018/01/11
энэ бүссгүй япон хүн монголд нилээдд удсанн янзтай та бидний дотор ороод гарсан хөдлөшгүй үнэн дүр төрх ббайгаа байдал зэргийг тодоор илэрххийлж бид хүн бүр нээгийг бод учрыг нь олох гээд үз .
Монгол · 2018/01/11
Энэ хүний бичснийг уншихад барууныг шүтэж өөрсдийгөө үндэстнээ үгүйсгэх бодлогыг 30 гаран жил явуулж байгаа засаг төрийн тухай бичсэн юм алга. Монгол хүн ах зах, уул усаа хүндэлж тэмцэж ялж ирснийг үгүй болгосон тухай бичээгүй байх юм. Их гүрний ихэмсэг үзлээ Монгол хүнийарчаагүй байдал дээр дөрөөлөн харуулахыг оролджээ. Гэхдээ муу юм дандаа сайн талтай байдаг . БАЯН тансаг япон орныг мэдэж байна .Харж байна. Харин сайхан сэтгэлтэй япон хүн гэж огт сонсож байсангүй ээ.Монгол судлаач энэ эмэгтэйд одоо өөр орныг судлах л үлдэж дээ . Судалсан хүнийхээ зөвхөн муу талыг мэдэрч чадсан хүн хэзээч монголын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байхгүй
zochin · 2018/01/11
Uneniig helsen hund us sanana, uher ynasan hund nohoi durguitsene. Bid iim bolchihood bna. Odoo baahan uushdiiguu umuuruh baihdaa..
Зочин · 2018/01/11
Naadahiig chin medeh eh ornoo geh setgeltei hvmvvs olon bga bdg ch yum yaj yabaad adgiin mongolchuudtai ni uulzj uchraad nuhurluud yabaad baiv da alibaa yumand uchir bdg uchir uchiriig vvsgdg ginjin helhee bdg gdgiig iuruu sn mdmeer chi bl hvnii adag blson mglchuudtai uulzj nuhurluj yabsan bn