цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/01/06
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 26-31 градус, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. 20-22 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.