Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн. Гэхдээ ...
2013/03/17
Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан дуучин Ч.Уранхолбоо буюу Анутай холбогдож “Дуучин Ану шинэхэн хайраасаа хөл хүнд болжээ” гэх мэдээллийн тодруулгыг авсан юм.
Тэрээр энэ сарын эхээр бизнесийн ажлаар АНУ-ыг зорьсон бөгөөд тэнд байх үедээ энгийн хувцасласан нэгэн зургаа өөрийн “facebook“ хуудаснаа тавьсныг нь харсан хүмүүс түүнийг жирэмсэн болж хэмээн сэтгэгдэлүүд үлдээж байсан юм. Харин энэ 7 хоногоос зарим шар хэвлэлүүдээр түүнийг шинэхэн хайраасаа хүүхэдтэй болжээ гэсэн мэдээлэл цацагдах болсон билээ. Уг мэдээллийн талаар түүнтэй холбогдоход: Би наадах мэдээллийг чинь уншаад их гайхсан, учир нь би эх орондоо ирээд 2 л хонож байна. Таны тодруулж байгаа мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй мэдээ байна. Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн тэр маань Бээжинд надтай хамт сурч байгаа жирийн л монгол залуу. Бид одоогоор нэг нэгнээ таньж мэдэх үе дээрээ л явж байна. Гэр бүл болж, хүүхэдтэй болох талаар ярихад арай л эрт байна хэмээсэн юм.
Дашрамд дуулгахад дуучин Ану америк явсан учир нь холливудын оддын өдөр тутмын хэрэглээ, тэдгээрийн гоо сайхны нууц болсон “Jeunesse global” хэмээх эрүүл амьдралыг бэлэглэгч уриатай олон улсын гоо сайхны байгууллагын төлөөлөгч нартай албан ёсны уулзалт зохион байгуулж, гэрээ хэлэлцээр байгуулж, Монгол дахь албан ёсны салбарыг нь байгуулах эрхээ аваад иржээ. Ийнхүү авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ цаг ямагт бусдыг тэргүүлж явдаг тэрээр бизнесийн салбарт хүч сорихоор шийджээ.
Бэлтгэсэн. Э.Цэнд-Аюуш
best news on ea · 2013/07/26
gl0bKX Very good post.Really thank you! Will read on...
buy cialis onli · 2013/07/25
wow, awesome article post.Really thank you! Awesome.
this site · 2013/07/24
Really informative article.Really looking forward to read more. Will read on...
news · 2013/07/09
XXCqrf Thank you for your blog.Much thanks again. Keep writing.
modular homes u · 2013/06/05
*QXTHz Awesome blog.Really looking fward to read me. Will read on...