UBS телевизийн “Universe best songs” наадмаас төрсөн дуучин Ч.Цэлмүүн өнгөрсөн намар нижгэр хурим хийсэн билээ. Н.Алтанхайрхан гэх залуутай амьдрал холбосон дуучин бүсгүй энэ хуримын дараа багагүй хэл аманд өртөж байсан ч бусдын амьдралд хошуу дүрэгчдэд тэрээр хариу мэдэгдэл хийж байсан ч удаатай.

Хосууд өнгөрсөн сар буюу 2 дугаар сарын 20-нд анхны үрээ тосон авсан бөгөөд дуучин Ч.Цэлмүүн хайртай залуудаа хүү төрүүлж өгсөн юм.

Тэгвэл залуухан аав, ээж болсон тэд саяхан аз жаргалтай гэр бүлийнхээ зургийг авахуулсан байна.

Ямартаа ч бүл нэмсэн хосуудад уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.

С.Отгон