Намба суудаггүй настан олон болжээ
2018/01/26
“Өнгөрсөн цаг хугацаа түүхийг үргэлж санаж, ахмад үеийнхээ гавьяа зүтгэлийг үнэлж хүндэтгэх ёстой” гэж бид үр хүүхдэдээ зааж сургасаар ирсэн. Гэтэл зарим ахмад настан олон нийтийн дунд насандаа баймгүй зан авир гаргаж буй нь олонтаа харагдах боллоо.
Нэгэн жишээг энд дурдахад, автобусанд суугаад харьж явтал архи уучихсан, 70 эргэм насны өвөө агсан тавьж, жолоочийг буруутган “Буудлаа зарласангүй. Би залуу насаа та нарын төлөө зориулсан” гэж ирээд ажлыг нь хийлгэхгүй орилж хашгичсаар буув. Үнэндээ автобусны буудал бүрийг чанга яригчаар зарлаж байсан юм. Дээр нь автобусны буудлын нэрийг дэлгэцээр тодоос тод харуулж байна. Үнэндээ тэр хүн эрүүл саруул явж байгаад буух буудлыг нь хэлээгүй жолоочийн буруу байсан бол хэн бүхэн тэр ахмадын талд орж жолоочийг зэмлэх байлаа. Гэтэл байдал эсрэгээрээ учир автобусанд явж буй хүн бүр тэр өвөөг буруутгаж байсан юм. Үүнээс гадна аливаа нэг байгууллагаар үйлчлүүлэхдээ дугаарлаж зогсох, түр зуур хүлээх гэдэг ойлголт зарим ахмадад байдаггүй. Гэхдээ ахмад настнууд дугааргүй үйлчлүүлэх ёстой хэд хэдэн газар байдаг.
Түүнийг нь мэдээд төд удалгүй зам тавьж урдаа оруулах гэж байтал “Залуу хүн байж хурдан хөдлөөч” гэх зэргээр залуусыг доромжлох тохиолдол олныг харж байлаа. Зарим тавьтиргүй өвөө нар өөрийн охин шиг хүүхдээ өдөж хоргоодог гэдгийг ч сонсч л байв. Ер нь иймэрхүү тохиолдол олонтаа л гардаг. “Суудал тавьж өгсөнгүй” гэж уурлан, бухимдаж, өөрийнхөө ач хүү, охин шиг хүүхдийг цохисныг хүртэл харсан удаатай. Залуучуудад үлгэр дуурайл үзүүлэх учиртай ахмадууд нь ингээд байхаар бусдыг нь яалтай ч билээ. Гэхдээ саарын хажуугаар сайн зүйл ч их бий. Залууст үлгэр жишээ болсон ахмад зүтгэлтэн нийгэмд олон буйг энд онцлох хэрэгтэй. Тиймээс нас дагаж намба ирдгийг мэдэхгүй буурайнууд минь өөрсдийгөө нэг дүгнээд үзээрэй. Залуу та ч гэсэн цаг хугацааны эрхээр өтөлж хөгшрөх учраас ахмад үеэ хүндэтгэн харилцаж байх нь зүйтэй юм.
Г.НЯМСҮРЭН
Иргэн · 2018/01/27
Баасан авгай гм намсаг навсагнагчид
Хүннү · 2018/01/26
Зарим нэг настангууд иймэрхүү нөгөө"дүлийдээ найдаад унгараг" гэдэг шиг юм болдог л юм. Ихэнх хөгшцүүл сайхан харьцаатай, сургамжтай сайхан үг хэлдэг юм. Харин ирээдүй хөгшцүүл яаж булайгаа дэлгэх бол оо ямарч байсан тэднИй амнаас сайн сайхан үг гарахгүй мэдэхчгүй ийм л "настангууд" одоо бүрэлдэн тогтож гудамжаар бие биелүүгээ дунд хургаа гозойлгосоор л явна, эд хөгшөрсөн хойноо залуудаа сурсан "дунд хуруу"-тайгаал үлдэх байх.
zochin · 2018/01/26
shal hudla yum hutsaj hunii durgui hurgej bhiin, zui n odooni zaluus yagaad humuujilgui, es surtahuungui, ahmadaa hundetgedgui, zalhuu, amia hicheesen novshiin amitad bgaag heleh heregtei yum sh de, malaas ch dor bga n unen sh de, ter hastai hugshduur bitgii orold novsh mini, setguulch nertei mal mini za
hor · 2018/01/26
Одооны залуус ямар давилуун, их зантай гээч. Автобус, дэлгүүрт ороод зарим үед тэд нарт хандаад юм асуухад сонсоогүй царайлаад гөлийгөөд. Ялангуяа охид. Бид өөрсдөө ингэж хүмүүжүүлсэн байна даа
и · 2018/01/26
Энэ муу хөлсний бичээчид өөр бичих сэдэв олдоогүй юм байхдаа. Буудлаа зарлаагүй бол жолоочийн буруу шдээ. Бухимдахгүй яахийн.
zochin · 2018/01/26
Nyamsurentei sanal niilehgui bna ter uuruu ubgun bolohgui uheh yum shig yarih yum
zochin · 2018/01/26
Nyamsurentei sanal niilehgui bna ter uuruu ubgun bolohgui uheh yum shig yarih yum
иргэн · 2018/01/26
Залуучууд минь өөрсдийгөө хичээ.Нэгэл өдөр тэдний насан дээр очино.Та нар бүр арчаагүйгээр очно. Харин ч настангууд чинь автобусанд зогсоод явчихдаг юм билээ.тэгэхэд залуучууд чихэндд юм хийчэхээд хар шил хийчихээд суугаад байдаг шүү дээ.
Шаабар · 2018/01/26
Ганц нэг тавьтаргүй хөгшид байгаа л биз. Гэхдээ өлгөж аваад сүржигнээд байхаар сэдэв биш байна. Энэ сэтгүүлчтэй тааралдсан хөгшид бүгдээрээ тэр тавьтаргүй намба суугаагүй бүлэгт хамрагдаад байдаг гэхээр нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна. Байгаа зөв онож бичсэнгүй юу эсвэл бичих сэдэв олдохгүй болохоор ахмадуудаа гоочлоод авсан уу. Ямар боловч нэг их онцлоод байхаар сэдэв биш л юм шигээ.
Хүн хэвээрээ · 2018/01/26
ХӨГШИН ЗАЛУУД АА БИШ ЕР НЬ ИХЭНХИ ХҮН БАРАГ ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ ЯМАР ЗАН ХҮМҮҮЖИЛТЭЙ БАЙСАН ТЭР ХЭВЭЭРЭЭ ӨТӨЛДӨГ
Зочин · 2018/01/26
Одооны залуус үнэхээр харилцааны соёл ,биеэ авч явах соёл тал дээр харж байхад өрөвдмөөр. Автобус дотор ахмад настан орж ирж байхад чихэндээ чихэвч хийгээд хээвнэг цаашаа хараад сууна,зарим нь унтаж байгаа дүр эсгэнэ .Зарим үед тэсэхгүй өөрөө гуйж босгоно. Тэр үед уурлаж ууцаарлана. Тэр байтугай залуу охидууд хээвнэг цонх руу хараад тас гүрийнэ. Ийм хүмүүс хүүхдээ яаж хүмүүжүүлэх юм бол? За тэгээд олон нийтийн газар маш чангаар орилж хашгирна, ганцаараа байгаа юм шиг олуулаа инээж орилоод сүйдтэй юм болно. Наад зах нь найтааж ханиахдаа амаа хааж ханиахаа мэдэхгүй бүдүүлэг залуус олноороо байна. Яан даа
Зочин · 2018/01/26
muu zahiin avgai ntr humuus l iim bdag shde hahaha