Монголын эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ
2018/01/29
Өчигдөр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн эмч нар амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал 7 цаг үргэлжлэн амжилттай дууссан байна.
Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд анхны мэс заслыг хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг мэс заслыг ийнхүү амжилттай хийжээ.
Мөн БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналт дор тус мэс заслыг хийсэн бөгөөд донор болон өвчтөний биеийн байдал сайн байгаа юм байна.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
өчтөн · 2018/01/30
Зардал мөнгийн улсаас хариуцаад хийвэл маш хэрэгтэй тэр олон сая төг рөг гадагшаа урасахгүй шүүдээ манай төрд байгаа хариуцдаг хүмүүс даан ч арчаагүй зөвхөн өөрөө л идэхийг бодох юм даа манай удирдалагууд цөөхөн хүн амтай асар их баялагтай олон сая малтай атал хамгийн их ядуу хүссэн эмчилгээгээ хийлгэж чадахгүйл байна шүү дээ би ч бас элэг шилүүлэх эмчилээтэй хүн төлбөр мөнгийн дийлэхгүй шүүдээ эх орондоо энгээд өвчинөөсөө сална гэдэг ямар их аз цавшаан бэ баяр хүргэе амжилт хүсэе эрүүл мэндийн сайд Сарангэрлээ үнэ өртгийн бүр хямдаруул
Зочин · 2018/01/29
Manai emch nar iim l mundag yum shuu dee. Bayar hurgie. Sain bainaa ta nar
Зочин · 2018/01/29
zaluusaa tuslaarai. wkmoney.club/6568654447785 linkeer orood unegui burtguuleed tus bolooch. 150 dollar cash hiih gesen hedhen hun dutchaad boldoggui. ug ni ajilgui orlogogui nad metiin hund cash hiigeed avchuul heregtei site bna shuu. tanii unet tsagnaas 2 minut l zartsuulagdana