Өрх толгойлсон эмэгтэй Г.Нарангэрэл айх айдасгүй, даарах зовлонгүй өвөлжих боломжтой боллоо
2018/02/07
"Утааны эсрэг ээж аавууд" ТББ болон бусад фэйсбүүк групп, компани, хувь хүмүүс нэгдэж өрх толгойлсон эмэгтэй Г.Нарангэрэлийн байшинг хоёр хоногийн дотор иж бүрэн дулаалж, засварлан хүлээлгэн өгчээ. Дөн өвлийн хүйтнээр түлх түлшгүй Г.Нарангэрэл бага насны хоёр хүүхдийн хамт дан цементэн шал, уутаар торлосон цонхтой байшинд өдөр хоногийг арай хийн өнгөрүүлж байсан бол өнөөдөр шинэ байшиндаа орж айх айдасгүй, даарах аюулгүй амьдрах боломжтой болжээ. Залуус Г.Нарангэрэлийн гэр бүлд ойрын 1-2 сар идэх хоол хүнс, түлш түлээг нь бэлдэж өгөхөө ч мартаагүй байна. Хатуу бэрхийг туулж яваа Монголын минь нэг ч гэсэн иргэн, нэг ч гэсэн хүүхэд амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн "Утааны эсрэг ээж аавууд" ТББ болон бусад хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
www.Seen.mn
иргэн · 2018/02/08
сэтгэл хөдлөөд баярын нулимс гарлаа
Зочин · 2018/02/07
өмнөөс нь баярлаад ч барахгүй юм даа болдогсон тус дэм хүргэмээр л байлаа даа сэтгэл байвч сачий дутна гэгчээр гэхдээ дараа дахиад хэн нэгэнд тус болно гэсэн зорилготой л үлдлээ ,Энэ Ариунболд захирал хаа л тусламж хэрэгтэй байна тэнд гараа сунгаж явах юм их л буянтай хүн дээ
zochin · 2018/02/07
mundag zaluus magtaaliin ugch bagdana