Боловсролын шинэчлэлийг манлайлагч “Идэр” их сургууль
2018/02/09
Боловсролын шинэчлэлийг манлайлагч, хамгийн их тэтгэлэг олгодог “Идэр” их сургууль нь Азийн хөгжлийн банк болон БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр “Их дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-д хамрагдсан 4 сургуулийн нэг юм. Их дээд сургуулийн засаглалын хамгийн зөв оновчтой сайн хэлбэр бол олон нийтийн сургууль болох юм. “Идэр” их сургууль сургалтандаа дараах зөвлөл үйлчилгээнүүдийг амжилттайгаар хөгжүүлэн ажиллаж байна. Үүнд засаглалын зөвлөл, хамтын ажиллагааны зөвлөл, багшийн хөгжлийн зөвлөл, судалгааны зөвлөл, хөтөлбөр, кредит систем, санхүүгийн зөвлөл багтаж байна. Азийн хөгжлийн банкны дээд боловсролын шинжлэл төслийн хүрээнд санхүүгийн албаны зүгээс нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан тайлагнах үр дүнд шинжилгээ хийх талаар санал бодлоо солилцон олон талт орлогын эх үүсвэртэй болох шинэ санаа дэвшүүлэн оюутны стандап төслийг дэмжин ажиллаж байна. Тус сургуулийн нийт оюутны 48% нь сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.
Багшийн хөгжлийн зөвлөл нь багш нарын заах арга бүхий багшлах явцадаа туршлагаа солилцох мэдлэг чадвараа бусаддаа хуваацах зэрэг ажлыг хийж байна. Хөтөлбөрт кредит системын зөвлөл үйлчилгээ авснаар сургалтын албаны цахим программтай болсон. Энэ нь оюутнууд цаг алдалгүй өөрийн кодоор программд нэвтэрч дүн ба сургалтын хэлбэрийн талаар мэдээллийг олж авах мөн кредитыг өөрийн хүссэнээр сонгон судалж богино хугацаанд мэргэжил эзэмших боломжийг олгож байгаа юм.