Гишүүд тойргийнхондоо сар шинээр ямар бэлэг бэлдэв

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын намрын чуулган завсарласан. Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажилладаг. Тэгвэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд эрхэм гишүүд тойрогтоо тонн тонноор гурил тараах байгаа сурагтай. Иргэдийн зүгээс энэ үйл явцыг гишүүдийн “гурил ажиллагаа” хэмээн нэрийдсэн сурагтай. 

Чуулганы хуралдаандаа суудаггүй учраас эгүүлэн татах хүртэл асуудал  хөндөгдсөн гишүүн бол Б.Наранхүү. Тэгвэл эрхэм гишүүн Б.Наранхүү тойрогтоо “гурил ажиллагаа”-г манлайлан эхлүүлсэн сурагтай. 





 Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүд тойрогтоо гурил тарааж байгаа үйл явц цахим хуудаст олны анхаарлыг татаад байна. 





Өнгөрсөн парламентад Баянхонгороос сонгогдож байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо битон тарааж, хэсэгтээ шуугиулсан. Тэгвэл энэ удаад мөн л Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо данх, барбарис чихрийн хамт тарааж байгаа гэнэ. 



Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тойргийнхоо 70-аас дээш насны ахмадуудад бэлэг тараасан байна.



УИХ-ын гишүүн С.Бямбацогт багачуудад чихэр боовхон тараасан бол ахмад настнуудад тавгийн идээний ул боовоор бэлэг барьжээ.



Чингэлтэй дүүргийн Засаг ноёны сэнтийгээс УИХ-д заларсан эрхэм гишүүн Д.Ганболд ч бас дараах гарын бэлгийг өөрийн нэрийн хуудсын хамт тойргийн иргэддээ илгээсэн байна. 





 



П.ГОО
Оллоо.мн