Токио 2020 олимпын наадмын билетийн үнийн тухай
2018/02/14
Токио 2020 олимпын наадмын билетийн үнэ ханш ямар байх талаар танилцуулъя. Гэхдээ одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байгаа бөгөөд өмнөх олимпуудтай харьцуулсан мэдээлэл болохыг онцлох нь зүйтэй.
Токио 2020 олимпын наадамд нийт 33 төрлийн тэмцээнийг Токио доторх 19 цэнгэлдэх хүрээлэнд явуулах ба цэнгэлдэх хоорондох зай 8км-с холгүй байхаар төлөвлөжээ. Нээлтийн ажиллагааг Японы үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох кокүрицкёогижог 80000 хүний багтаамжтай болгохоор сэргээн засварлаж байгаа билээ. Цэнгэлдэх хооронд зорчих тусгай автобус байх ба хамгийн үзэгч ихтэй байх боловуу гэсэн тэмцээны нэр төрлөөр усанд сэлэлт, жүдо, бэйсбол, гимнастик, чөлөөт бөх, хөл бөмбөг, гүйлт зэрэг багтжээ. Үзэгч ихтэй байна гэдэг билет олдох боломж тун муу гэсэн үг.
Билет зарагдаж эхлэх хугацаа:
Дээр хэлсэнчлэн албан ёсны мэдээлэл гараагүй ч Рио олимп 1 жилийн өмнө, Лондон олимп 6сарын өмнөөс билетээ худалдаж эхэлсэнийг харвал олимп эхлэхээс өмнө 6-12 сарын өмнөөс зарагдах магадлалтай гэсэн үг юм. Албан ёсны мэдээлэл энэ зун гарах байх.
За одоо гол хэсэг буюу билетийн үнэ:
Нийт 7,8 сая билет борлуулалтанд гарна гэж үзсэнээс 4,5 саяыг дотооддоо борлууллагдана гэж таамаглаж байна. Үнийн хувьд:
Нээлтийн ажиллагаа 25.000-150.000 иен буюу 550.000-3.300.000төг гэсэн үг.
Үзэгч ихтэй тэмцээний билэт хамгийн ихдээ 30.000 иен буюу 660.000төг.
Хамгийн хямд үнэ 4400 иенээс (96800төг) эхлэх ба дундаж билетийн үнэ 7700иен(169.400төг) ээр тус тус зарагдах магадлалтай юм байна.
Гэхдээ та билет олдсонгүй гэж гутарч болохгүй. Учир нь Япон улс даяар сургууль болон шуудан зэрэг олон нийтийн газруудаар том дэлгэц суурилуулах юм билээ. Хэдэн мянган газар биш хэдэн арван мянган газар байршуулахаар төлөвлөжээ.