Нийтийн дуучид дундаасаа хоолойны цар хүрээгээрээ бусдаасаа ялгардаг дуучин бол Б.Болдбаатар.

Түүнийг хэвлэлээр нэлээд зодоонч хэмээн тодотгож олон удаа удаа энэхүү хэрэгт нэр нь холбогдож байсан гэдэг. Тэгвэл эрхэм дуучин өчигдөр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож яагаад зодооны хэрэгт оролцдог байсан тухайгаа анх удаа дэлгэлээ.

Ямартай ч түүний зодоон хийсэн, бусадтай маргалдсан гэсэн мэдээллүүд үнэний ортой гэдгийг мань хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн юм.

Мөн дургүй нь хүрвэл хэнтэй ч халзагнаж чадна гэдгээ ч хэлээд авлаа. Тэрбээр хоёр ч удаа эхнэрээ зодож байгаа залуутай барилцаж авсан удаатай гэнэ. Нэг удаа хороололд явж байхад нь нэгэн эмэгтэй нөхөртөө зодуулж, “авраарай” хэмээн хашгирч байхаар нь очоод нөхрийг болиулж, барилцаад автал тусламж гуйж байсан эмэгтэй түүнийг зодож байжээ. Үүнээс хойш “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг үгийг дотроо санаж явдаг болсон гэнэ шүү.

Дуучин залуу эмэгтэй хүнд туслах гэсэн биш өөрөө ч зодуулж бас зодоон ч нэр зүүсний учиг тайлагдлаа.

Д.Ана