Би 32 настай. Нөхөртэйгээ суугаад 10 жил болж байна. 2 хүүхэдтэй. Саяхан жирэмсэн болоод хяналтандаа орох гээд шинжилгээ өгтөл тэмбүү гэдэг өвчтэй гарсан.

Энэ өвчнийг ямар замаар авсан нь тодорхой. Нөхөр хааяа ажлынхантайгаа, найзуудтайгаа уулзаад оройтож л байдаг, би ч хааяа ууж идэх үе байлгүй яахав гээд тоодоггүй блаа. Итгэдэг байсан юм. Одоо үнэхээр гомдож, харахаар уур хүрээд, заримдаа өөрийн эрхгүй нулимс цийлэгнээл явчих юм.

Ямарч байсан эмчилгээ хийлгэсэн, хүүхэд зүгээр гэсэн. Хүүхдүүдээ бодсон ч сална гэж бол бодогдохгүй байгаа, надаас мессэжээр уучлал гуйж, дахиж ийм зүйл болохгүй гэсэн. Гэхдээ л энэ  гэмшсэн шинжгүй, уучлал гуйсан болоё доо гэсэн юм шиг санагдаж байгаа.

Ямар хүүхэн байсан бол, хэдэн удаа тийм зүйл болсон бол, дахиж намайг хуурахгуй байж чадах болов уу ... гээл элдэв зүйл байнга бодогдох юм. Би уучилж чадах болов уу. Ийм байдалд орж байсан бүсгүйчүүд байна уу.