Японы Хитоцү баши группийн Шёогакүкан компаны хэвлэн гаргадаг Корокоро хошин зурагт номонд Чингис хааныг "Бэлэг эрхтэн" хэмээн доромжилсон тухай мэдээлэл олны дургүйцлыг хүргээд байгаа билээ. Уг асуудлаар Япон дахь Монголчууд болоод Өвөрмонгол иргэд Шёогакүкан компаны үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж бүх сэтгүүлийг худалдаанаас татахыг шаардаад байгаа юм. Харин Шёогакүкан компани уг асуудлаар хэлэлцсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар тус сэтгүүлийг худалдаалдаг 680 гаруй дэлгүүрүүд худалдаалахаа зогсоосон байна. 

Эх сурвалж: seen.mn