Эрдэнэс таван толгойн 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэнэ
2018/03/01
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралджээ. ТУЗ-ийн хурлаас тус компанийн баланс дээр 1,072 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийх шийдвэр гаргасан байна.
Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх ажээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2017 онд 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд бараг бүх өрийг барагдуулжээ. Одоо Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр үлдсэн тухай гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэл өглөө. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл гараад байгааг үгүйсгэлээ.
Иргэн · 2018/03/10
Иргэд биднии ноогдол ашгииг өг