“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР VISION ZERO-Д УРИАЛЖ БАЙНА

 

 

 

 

Уул уурхайн салбарыг сүүдэр мэт дагадаг аюул ослыг тэглэх алсын хараа буюу Vision Zeroхөдөлгөөнд нэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйд сайн туршлагыг түгээхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-тай хамтран уул уурхайн томоохон форумыг Эрдэнэт хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” нэрийн дор энэ сарын 29, 30-ны өдөр болох юм. Форумын хүрээнд Монгол улсын уул уурхайн томоохон хөрөнгө оруулагч болох “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны өнгөрсөн 40 жилийн хугацааны алдаанаас суралцсан туршлагыг отгон үйлдвэрүүдэд түгээхээс гадна олон улсад сайн туршлага болсон орчин үеийн чиг хандлагын талаар уул уурхайн салбарынхан уулзалдана. Энэ нь Орхон аймагт энэ сард зохион байгуулагдах томоохон үйл явдал болж байгаа бөгөөд яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, уул уурхайн компаниудын төлөөлөл болох 450 хүн оролцох юм. “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум нь “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулсан ач холбогдол бүхий томоохон ажлуудын нэг болж байна.

У.Цэрэнбат