Сайн байна уу . Энэ өдрийн мэнд . За би нэг зүйл асуух гэсэн юм . Би өрх толгойсон ээж ,нөхөр маань хүүхдээ 1 настай байхад өөр хүнтэй суугаад явсан.

Би зүгээр явуулчихсан. Одоо хүү маань 18 настай, би хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан. Мэдээж өөр хүнтэй сууя гэж бодож байсан даан ч дагавар хүүхэд л бол дагавар хүүхэд, хүний амнаас байнга дагавар хүүхэдтэй эмэгтэй гэсэн яриа энэ олон жил зовж жаргахыг аль алинг нь үзэж байна. Одоо хүний нутагт хар ажил хийж хүүхдийнхээ оюутны төлбөрийг төлдөг.

За тэр ч яахав энэ эцэг, эрэгтэй хүмүүс үр хүүхдээ үлдээснээ мартдаг юм байхдаа. 1 настай үлдээчээд 6 настай овог солиулах гэж 1 уулзсан. Тэгээд одоо хүүхэд нь ийм том болчихоод байхад эрчүүд яагаад ийм хайхрамжгүй байдгийн болоо . Хүү минь ямархуу байгаа бол гэж боддоггүй л юм байх даа. 

Юу ч үгүй хоосон явж байсан би 20 настай ээж болоод өдий хүртэл ганцаараа явж байна. Бүтэн 2 хүний амьдралаар тоглоод явсан гэдгээ мэддэггүй л юм байх даа. Юм гуйх гээгүй л дээ. Бодохоор арай юм аа. Би хүүхэдгүй бол аль хэдийн хүнтэй суух байлаа.  Хүнд муугаа үзүүлэхгүйн тулд хүү бид 2 хүний дайтай л явна.

Гэхдээ л ингэж орхиж явсан эрчүүд бас бодмоор байгаа биз дэ. Хүүхдийн тэтгэмж авч үзээгүй. Хүү нь Монголд ганцаараа би хүний нутагт ганцаараа, өөр тийшээ харах ч хүсэлгүй 20н жил амьдарч байна. Хэрэв тэр хүн байгаа бол үүнийг нэг уншаасай даа.