"Атар Өргөө"-ийн шүдтэй боов
2013/03/18
Хүнсний манлай үйлдвэрлэгчдийн нэг Атар-Өргөө компани хэрэглэгчдийн гол нэрийн бараа үйлдвэрлэгч хэдий ч тэдний бүтээгдэхүүн харин чанар шаардлага тун муу байх шиг.
Саяхан Дарханд борлуулсан тус компанийн үйлдвэрлэсэн нарийн боов дотроос шүд гарч ирсэн байна. Хүнсний аюулгүй байдлын шинэ хууль гарч, ирэх сараас эхлэн багагүй өндөр шаардлага тавих болсон ч манлай үйлдвэр хэмээн нэрийддэг томоохон компаниуд энэ мэт дутагдал гаргаад байвал бусад жижиг компаниуд байр сууриа алдаж ч болох юм. Энэ гэхдээ компанийн нэр хүндээс гадна хамгийн гол нь үүний ард хэрэглэж буй хүний эрүүл мэнд чухал гэдгийг дутагдал гаргаж буй компанийн удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэй болов уу.